СҮРЬЕЭГҮЙ АЗИ ТИВИЙГ БИЙ БОЛГОХ АРГА ЗАМЫГ ХАЙХ НЬ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ

СҮРЬЕЭГҮЙ АЗИ ТИВИЙГ БИЙ БОЛГОХ АРГА ЗАМЫГ ХАЙХ НЬ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ


Ази тив нь дэлхий дахинд сүрьеэгийн өвчлөлөөр өндөр бүс нутаг юм.  ДЭМБ-ын тооцооллоор дэлхий дахинд жил бүр бүртгэгдэж байгаа сүрьеэгийн шинэ 10 сая тохиолдлын 60%, олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн 55%, сүрьеэгийн нас баралтын 49% нь Ази тивд бүртгэгдэж байна. Дэлхийд бүртгэгдэж буй олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн 47% нь Хятад, ОХУ, Энэтхэг улсад бүртгэгдэж байгаа ажээ.
 
Дэлхий дахинд дахин сэргэж буй халдварт өвчин болох сүрьеэ өвчинтэй улс орнууд дан дангаараа биш хүчээ нэгтгэн хамтран тэмцэх шаардлагатай байгаа энэ цаг үед Монгол Улс нь бүс нутгийнхаа улс орнуудыг уриалан, манлайлан оролцож байгаагийн нэг тод илэрхийлэл нь “СҮРЬЕЭГҮЙ АЗИ ТИВИЙГ БИЙ БОЛГОХ АРГА ЗАМЫГ ХАЙХ НЬ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг хоёр дахь удаагаа өөрийн улс оронд зохион байгуулж байна.
 
Энэхүү хуралд Монгол, ОХУ, БНХАУ, Тайвань, БНСУ, БНАСАУ, Япон зэрэг 7 улсын 100 гаруй эрдэмтэн, судлаач, эмч мэргэжилтнүүд оролцож, өөрсдийн орны туршлага, мэдээллийг хуваалцаж, цаашид дэлхийн болон бүс нутгийн түвшинд сүрьеэгийн эсрэг үйл ажиллагааг улам нягтруулж, хүчээ нэгтгэн хамтран тэмцэх талаар хэлэлцэх юм.
 
Олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцогч улс орнууд өөрсдийн орны сүрьеэгийн чиглэлээр баримталж буй бодлого чиглэл, ололт амжилт, эрдэм шижилгээ, судалгаа, шинэ арга аргачлал, инноваци зэргийг хуваалцаж туршлага солилцож байна.
 Тухайлбал, Хятадын Сүрьеэгийн хяналт, сэргийлэлтийн үндэсний төвөөс “Сүрьеэгийн менежмент дэх эмчилгээний зарчим баримтлалтыг сайжруулахад ухаалаг хяналтын системийг ашиглах боломж”, Тайваны Үндэсний их сургуулиас “Тайванд сүрьеэгийн далд халдварын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн 12 жилийн туршлага бүх нийтийн урьдчилан сэргийлэлт”, БНСУ-аас “Насанд хүрэгчдийн сүрьеэгийн вакцины хөгжүүлэлт” зэрэг илтгэлүүдийг танилцуулж байгаа нь шинэлэг бөгөөд чухал ач холбогдолтой байна. Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран 2 удаа зохион байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байгаа Хойд Өмнөд Солонгосын нэгдлийн яам, Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн хамт олонд талархал илэрхийлж байна. Дэлхий даяар сүрьеэтэй тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлж, хамтран ажиллаж, хүчээ нэгтгэж сүрьеэг устгах ЦАГ НЬ БОЛООД байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл