Эх, хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх агаарын бохирдлын нөлөөллийг бууруулна

Эх, хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх агаарын бохирдлын нөлөөллийг бууруулна


Швейцарын Хөгжлийн Агентлаг, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан санхүүжилттэй Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Баянхонгор  аймагт 2018 оны IV улирлаас 2022 оны III улирал хүртэл хэрэгжих “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын нөлөөг бууруулах нь” төслийн зөвлөх хорооны 2 дахь удаагийн хуралдааныг зохион байгууллаа.   
Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/139 дугаар тушаалаар “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын нөлөөг бууруулах нь” төслийн зөвлөх хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг баталсан юм.
Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч М.Мөнхбат “Баянзүрх дүүргийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилт, явц”, Баянзүрх дүүргийн Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч, Засаг даргын орлогч Д.Уламбаяр “Баянзүрх дүүргийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилт, явц”-ын талаар тус тус мэдээлэл хийсэн.  
“Эх, хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх агаарын бохирдлын нөлөөллийг бууруулах нь” төслийн хүрээнд 2019 онд хэрэгжих ажлуудын явц болон төлөвлөлтийн талаар гишүүд саналаа солилцсон

Холбоотой мэдээ, мэдээлэл