ГЕРМАН УЛСЫН ПРОФЕССОР ИОХАМ АЛФЕР АРЬСНЫ МЕЛАНОМ ХАВДРЫН ЯЛГАН ОНОШИЛГООНЫ ТАЛААР ЛЕКЦ УНШЛАА

ГЕРМАН УЛСЫН ПРОФЕССОР ИОХАМ АЛФЕР АРЬСНЫ МЕЛАНОМ ХАВДРЫН ЯЛГАН ОНОШИЛГООНЫ ТАЛААР ЛЕКЦ УНШЛАА


2019 оны 5 дугаар сарын 14-ны өдөр ХБНГУ-ын Кауфборн Равенсбургийн эмгэг судлалын хүрээлэнгийн профессор, эмгэг судлаач эмч Иохам Алфер нь Эмгэг Судлалын Үндэсний Төвийн эмгэг судлаач эмч, эс судлаач, анатомийн эмгэг судлалын үндсэн мэргэшлийн резидент эмч нарт арьсны зонхилон тохиолддог меланоцит эсийн нөсөөт мэнгэ болон арьсны меланом хавдрын ялган оношилгооны талаар лекц уншиж, туршлагаа хуваалцлаа. Мөн Эмгэг Судлалын Үндэсний Төвийн 2018 онд тохиолдсон арьсны өвчлөлийн тохиолдлуудаас сонгон авч гадаад хяналт хийсэн ба арьсны өвчлөлийн тохиолдлын үед багаараа хамтран ажиллаж, ялган оношилгоог ярилцаж дүгнэх талаар зөвлөмж өгч,  ДЭМБ-ын Арьсны хавдрын ангилалын номыг бэлэглэлээ.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл