Эрүүл мэндийн ажилтнуудтай уулзалт хийлээ

Эрүүл мэндийн ажилтнуудтай уулзалт хийлээ


МУ-ын Ерѳнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллаж байна.  Энэ хүрээнд өнѳѳдѳр тус  аймгийн Эрүүл мэндийн ажилтнуудтай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр тус аймагт барих  сүрьеэгийн эмнэлгийн барилгын санхүүжилтийг ирэх 2020 оны тѳсѳвт суулгахаар болсноо дуулгалаа.   Мөн энэ жил Ерѳнхий сайдын ивээл дор "Эрүүл мэндийн ажилтны их хурал"-ыг анх удаа хуралдуулах талаар хэллээ. Энэ хурлаар эрүүл мэндийн ажилтны нийгмийн асуудал болон цаашид хүн амын эрүүл мэндийн тѳлѳѳ тангараг ѳргѳн ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүд хэрхэн ажиллах талаар зѳвлѳлдѳх юм байна.
Мѳн энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Хэнтий аймгийн эмч мэргэжилтнүүдийн сонирхсон асуултад хариулж, эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй, ажилдаа амжилт гаргасан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг  салбарын шагналаар шагнаж урамшууллаа.
Үүний дараа Сайд Д.Сарангэрэл Хэнтий аймгийн Уламжлалт анагаах ухааны эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тэрээр Монголын уламжлалт анагаах ухааныг хѳгжүүлэхэд онцгой анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ.

Холбоотой мэдээ, мэдээлэл