Японы нэр хүндтэй “Yomiuri Shimbun” сонины сэтгүүлч Шинго Сугиме ЦССҮТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Японы нэр хүндтэй “Yomiuri Shimbun” сонины сэтгүүлч Шинго Сугиме ЦССҮТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа


Японы нэр хүндтэй “Yomiuri Shimbun” сонины сэтгүүлч Шинго Сугиме АХБ-аас Азийн улс орнуудад хэрэгжүүлж буй нийт төслүүдийн талаар тусгай сурвалжлага бэлтгэхээр ажиллаж байгаа аж. Улмаар АХБ-ны нэрлэсний дагуу Монгол Улсад хүрэлцэн ирж, АХБ-аас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил, хөтөлбөр 5” /ЭМСХХ-5/  төсөлтэй танилцах ажлынхаа хүрээнд ЦССҮТ-д зочилж үйл ажиллагаатай нь танилцлаа
Ноён Шинго Сугимег ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр тэргүүтэй төвийн удирдлага, эмч мэргэжилтнүүдийн төлөөлөл хүлээн авч уулзлаа. Мөн АХБ-аас хэрэгжүүлсэн төслүүдийн хүрээнд нэвтрүүлсэн техник, технологиудыг танилцуулж, Цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт, тээвэрлэлт, чанар, аюулгүй байдалд гарсан дэвшлийн талаар дэлгэрэнгүй дурдав. Уулзалтад ЭМССХ-5 төслийн менежер Р.Эрдэнэтунгалаг, АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын гадаад харилцааны мэргэжилтэн Г.Гантуяа нар оролцлоо.
“Yomiuri Shimbun” сонин нь уншигчийнхаа тоогоор Гиннесийн номонд бүртгэгдсэн Японд төдийгүй дэлхийд нэр хүнд бүхий сонин юм.
 
 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл