“Сумын түвшинд цусны аюулгүй байдлыг хангаж, зохистой хэрэглээг хэвшүүлье" сэдэвт сургалт боллоо

“Сумын түвшинд цусны аюулгүй байдлыг хангаж, зохистой хэрэглээг хэвшүүлье" сэдэвт сургалт боллоо


ЦССҮТ-өөс Дундговь аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран "Сумын түвшинд цусны аюулгүй байдлыг хангаж, зохистой хэрэглээг хэвшүүлье" сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Уг сургалтад ЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Л.Ганбат, цусны аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн болон 14 сумын Цусны салбарт төвийн эрхлэгч, эмч нар Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж аймаг, сумын түвшинд цусны аюулгүй байдлыг хангах талаар лекц, дадлагад хамрагдаж ЦССҮТ-ийн үйл ажиллагаатай танилцан, туршлага судаллаа.
Цаашид байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, цусны аюулгүй байдлыг хангах чиглэлээр тогтмол хяналт үнэлгээ хийж хэвшүүлэх талаар хэлэлцлээ.
Сургалтанд оролцогсод сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, сурсан зүйлээ орон нутгийн түвшинд хэрэгжүүлэн ажиллахаа илэрхийллээ.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл