Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн Архангай аймагт ажиллалаа

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн Архангай аймагт ажиллалаа


Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсгийнхэн Архангай аймгийн Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, сумын эрүүл мэндийн төвд ажиллаж, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдал, эрүүл мэндийн сайдын албан даалгавар, тушаал хэрэгжилттэй танилцан, арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.
Тус аймгийн 9 сумын Эрүүл мэндийн газартай цахимаар холбогдож, эх барихын яаралтай тусламж, томуу, томуу төст өвчний үеийн оншилгоо эмчилгээний удирдамж, улаанбурхан өвнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө, зөвлөмж өглөө. Мөн энэ үеэр  ЭХЭМҮТ-ийн хүүхдийн болон эх барихын эмэгтэйчүүдийн эмч нар 19 эх, 12 хүүхдэд үзлэг хийж,  төрөх гэж ирсэн 2  эхэд эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй шуурхай үзүүлж ажиллалаа.

 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл