“ХАЛДВАРЫН БУС ӨВЧНИЙГ УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНААР ЭМЧЛЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ”

“ХАЛДВАРЫН БУС ӨВЧНИЙГ УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНААР ЭМЧЛЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ”


Өмнөговь аймагт халдварын бус өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлэхэд уламжлалт анагаах ухааны хэрэглээг нэмэгдүүлэх түүнд  шийдвэр гаргагч нарын оролцоо,  эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтэний мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох, ард иргэдийн мэдлэг хандлагыг сайжруулахад тус үйл ажиллагааны зорилгоор 2018 оны 11 сарын 15, 16-ны өдрүүдэд:
  1. Эмч эмнэлгийн ажилчдад зориулсан Уламжлалт анагаах ухаанаар халдварын бус өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээг “Өмнөговь аймагт уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэхийн ач холбогдол арга зам, цаашдын чиг хандлага хамтын ажиллагаа” нөлөөллийн уулзалт
  2. Цаашдын хамтын ажиллагааны “Санамж бичиг”-т гарын үсэг зурах үйл ажиллагаа
  3. Ард иргэдэд“Зонхилон тохиолдох халдварын бус өвчнийг Уламжлалт анагаах ухааны аргаар урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах эрүүл зан үйл төлөвшүүлэх нь” сэдэвт өдөрлөг, сургалтын үйл ажиллагаа
  4. “Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэхэд эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтний оролцоо” сэдэвт жижиг бүлгийн уулзалт Уламжлалтын чиглэлээр ажиллаж байгаа эмч мэргэжилтэн/
  5. “Уламжлалт анагаах ухааны аргууд, түүнийг хэвшүүлэхэд иргэдийноролцоо хандлага”сэдэвт хэвлэлмэдээллийн хэрэгслээр мэдээлэл өгөх
  6. Цаашдын хамтын ажиллагаанд анхаарах зүйлс уулзалт гэсэн арга хэмжээнүүд зохион байгуулагдлаа.

Үйл ажиллагаанд ЭМЯ-ны УАУХэлтсийн дарга, АУ-ны доктор, дэд профессор  З. Балдандугар, Д.Ганзориг УАУ-ны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, Ч. Чимэдрагчаа  УАУТХүрээлэнгийн захирал, АУ-ны доктор, профессор болон бусад эрдэмтэд оролцлоо. Өмнөговь аймгаас Засаг даргын орлогч С.Мөнхбаяр, НБХэлтсийн дарга Ү.Энхцацрал, эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн Б.Амгалан, ЭМГ-ын дарга Ц.Өнөржаргал, УАУ-ны асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Дүүмаам, нар оролцлоо.

Уулзалтаар Уламжлалт анагаах ухааны өнөөгийн чиг хандлага, цаашид орон нутагт хөгжүүлэхэд анхаарах асуудал, шинэ технологи, аймгийн үндсэн чиглэлд Уламжлалт анагаах ухааны төв байгуулах ажлыг тусган, хэрэгжүүлэх талаар анхаарч байгаа зэрэг бодит ажлуудын талаар 1 цагийн турш хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлсон.
Халдварын бус өвчнийг уламжлалт анагаах ухаанаар урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд 5 хүн, ЭМБ-ын удирдлагууд 20 хүн, уламжлалт анагаах ухааны эмч мэргэжилтнүүд 25 хүн, ард иргэд 450 хүн нийт 500 гаруй хүн идэвхтэй хамрагдлаа.  
 

Холбоотой мэдээ, мэдээлэл