"Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр"-ийг "Сэтгэлийн 1000 үйлс" ТББ-тай 4 дэх жилдээ хамтран тэмдэглэлээ

"Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр"-ийг "Сэтгэлийн 1000 үйлс" ТББ-тай 4 дэх жилдээ хамтран тэмдэглэлээ


ЦССҮТ-ийн бодлого, үйл ажиллагаа, донорын үйлсийг маш олон төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгж дэмждэг билээ. Түүний нэг бол "Сэтгэлийн 1000 үйлс" ТББ юм. Сайн үйлсийн төлөө сэтгэл зүрхээрээ нэгдсэн залуус 5 жилийн өмнө энэхүү ТББ-ыг үүсгэн байгуулсан бөгөөд өнөөдөр 4 дэх жилдээ "СЭТГЭЛИЙН 1000 ДОНОР-4" аянг зохион байгууллаа. Жил бүрийн 2 дугаар сарын 3-нд уг арга хэмжээг тогтмол зохион байгуулж, ЦССҮТ-тэй хамтран ажиллах Санамж бичиг байгуулахаар болсныг тус ТББ-ын тэргүүн Д.Ганзориг тэмдэглэв.
Тус аяны хүрээнд сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, тогтмол хугацаанд цусаа бэлэглэгч доноруудыг алдаршуулах, донорын үйлсийг түгээн сурталчлах зорилготой үйл ажиллагаа явагдсан юм. Энэхүү өдрийг тохиолдуулан уламжлал ёсоор ачтан доноруудаа шагнаж урамшуулдаг бөгөөд М.Оюунбаярт "Хүрэл донор", Н.Баасандамба, С.Лувсансамбуу нарт "Мөнгөн донор" цол тус тус хүртээв. Мөн "Бахархал 10" тэмдгээр З.Нанжид, "Бахархал 20" тэмдгээр Д.Даваасүрэн, "Бахархал 30" тэмдгээр Б.Өнөрцэцэг, "Бахархал 40" тэмдгээр Г.Тайванбаатар, "Бахархал 50" тэмдгээр Д.Азжаргал нарын донорыг тус тус шагнав.

Мөн өнөөдөр ЦССҮТ-ийн Технологийн тасаг тус төвд үйлдвэрлэн гаргаж байгаа цус, цусан бүтээгдэхүүний талаар танилцуулга хийлээ.

Холбоотой мэдээ, мэдээлэл