Томуу, томуу төст өвчний одоогийн байдлын талаар мэдээлэл хийлээ

Томуу, томуу төст өвчний одоогийн байдлын талаар мэдээлэл хийлээ


  1. Улсын хэмжээнд:
Томуу, томуу төст өвчин тархвар судлалын 52 дугаар долоо хоногт улсын хэмжээнд амбулаторийн үзлэгийн 6.6 хувийг эзэлж байгаа нь өмнөх долоо хоногоос 0.4 хувиар их, сүүлийн 3 өнгөрсөн оны мөн үеэс 6.9 хувиар бага байна.
Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 87.6%-ийг 15, үүнээс 69,4%-ийг 4 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна.
Улсын хэмжээнд томуугийн харуулдан тандалтын нэгж 152, томуугийн үндэсний лавлагаа вируслогийн лаборатори 1 (ХӨСҮТ), салбар вируслогийн лаборатори 5 (ЭХЭМҮТ, Дархан-Уул, Дорнод, Орхон, Ховд) ажиллаж байна.
Тандалтын 52 дугаар долоо хоногт 74 сорьц шинжлэхэд хүн амын дунд томуугийн A(H1N1)pdm09, A(H3N2) дэд хэвшинжийн вирус тус тус илэрсэн байна.
  1. Нийслэлийн хэмжээнд:
Тархвар судлалын 52 дугаар долоо хоногт улсын хэмжээнд амбулаторийн үзлэгийн 5.3 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа нь өмнөх долоо хоногоос 0.2 хувиар их, өнгөрсөн оны мөн үеэс 6.7 хувиар бага байна.
Нийслэлийн эмнэлгүүдийн 977 орон дээр нэмэлтээр 419 зөөврийн орыг нэмж зохицуулалт хийсэн ба одоогоор 1396 амьсгалын замын өвчтэй хүүхэд хэвтэн эмчлэгдэж байна.
 
Томуу, томуу төст өвчний үүсгэгчийн онцлог, зонхилон илрэх шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх арга, эмчилгээний энгийн аргуудын талаар ЭМЯ, ХӨСҮТ, НЭМҮТ, Нийслэлийн эрүүл мэндийн газрын цахим хуудас, нийгмийн сүлжээний хуудсаас  дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. 
 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл