ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ, ТАНДАЛТ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТCИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2018.12.13/

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ, ТАНДАЛТ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТCИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2018.12.13/


Томуу, томуу төст өвчин:
  • Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 5.5 хувийг эзэлж, өмнөх долоо хоногоос 0.2 хувиар их, сүүлийн 3 жилийн дунджаас 1.6 хувиар бага байна.
  • Тандалтын зорилгоор цуглуулсан 80 сорьцыг шинжлэхэд томуугийн вирүс илрээгүй. 4 сорьцонд коронавирүс, 2 сорьцонд амьсгалын замын синцитиаль вирүс, 1 сорьцонд риновирүс, 1 сорьцонд иж томуу вирүс, 1 сорьцонд аденовирүс тус тус эерэг тодорхойлогдсон байна.
Эх сурвалж: ХӨСҮТ
Т
Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын орны ачааллын мэдээ:
  • Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн 977 хүүхдийн орон дээр 1440 хүүхэд (үүнээс 1175 нь амьсгалын замын халдварт өвчтэй) хэвтэн эмчлэгдэж байна. Хүүхдийн орны ачаалал 47.4%-иар хэтэрсэн байна. 
  • ХУНЭ 126.3%, ЧЭМТ 93.8%, СХНЭ 64.2%, БГЭМТ 47.5%, СБДНЭ 45.6%-иар тус тус нэмэгдсэн байна.
  • Насанд хүрэгсдийн 94 орыг, зөөврийн 274 орыг нөөц орон зайд тавьж, нийт 368 орыг нэмэгдүүлж, зохицуулалт хийсэн.
                                                                                                                      Эх сурвалж: НЭМГ
Т
Архины хордлого:
     Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад 547 хүн  хандсан нь өмнөх долоо хоногтой ижил байна.  Үүнээс 53 (9.7 хувь) нь хэвтэн эмчлэгдсэн байна. Архины хордлогын шалтгаант нас баралт бүртгэгдээгүй байна.
                                                                                                                      Эх сурвалж: НЭМГ                                                                              
Т
Галзуугийн эрсдэлд өртсөн тохиолдол:
  • Өвчтөн Б, 72 настай, эрэгтэй, Ховд аймгийн Буянт суманд галзуугийн сэжигтэй чононд нүүр, хүзүү орчимдоо уруулсан.
  • Галзуугийн эсрэг вакцины I, II-р тунд хамруулж, аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтүүлэн, ийлдэс эмчилгээг хийж байна.
Эх сурвалж: ЗӨСҮТ
Ү
Мал, амьтны галзуу өвчин:
      Увс аймгийн Наранбулаг сумын малчин “Б”-ийн хотонд Галзуу өвчний шинж тэмдэгтэй 1 үнэг орж ирсэн тул устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд эерэг дүнтэй тодорхойлогдсон байна.
Эх сурвалж: ЗӨСҮТ
Ү
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн
Яаралтай тусламжийн тасгийн мэдээ:
      85 өвчтөн хандсан нь өмнөх оны мөн үеэс 9 тохиолдлоор их байна. Хандсан тохиолдлуудын 58 нь онош батлагдсанаас 22 хүн амьсгалын замын халдвар, 31 хүн гэдэсний халдвар, 5 хүн бусад халдвараар өвчилжээ.
Эх сурвалж: ХӨСҮТ
Т
Дэлхий дахинд:
Томуугийн 2 долоо хоног тутам шинэчлэгддэг мэдээ: №330
  • Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын сэрүүн бүсийн орнуудад томуугийн идэвхжил нэмэгдэж байгаа бол өмнөд хагасын сэрүүн бүсийн улс орнуудад томуугийн идэвхжил улирал хоорондын түвшинд байна. Дэлхий дахинд томуугийн А вирүс орчилд байна.
  • Зүүн Азийн улс орнуудад томуугийн идэвхжил бага түвшинд байна. Бүгд Найрамдах Солонгос Ард улсад өвчлөл улирлын босго үзүүлэлтээс дээгүүр, томуугийн А вирүс давамгайлан орчилд байна.
  • Зүүн Өмнөд Азийн зарим улс орнуудад томуугийн идэвхжил нэмэгдсээр байна. Лаос улсад томуугийн A (H1N1)pdm09 вирүс давамгайлан орчилд байна. Тайланд болон Камбож улсад томуугийн В болон A (H1N1)pdm09 вирүсийн идэвхжил буурсан байна.
  • Өмнөд Азийн улс орнуудад томуугийн идэвхжил бага түвшинд байна. Энэтхэг улсад томуугийн A (H1N1)pdm09 вирүс, Иран улсад томуугийн А (H3N2) вирүс давамгайлан орчилд байна. Непал улсад томуугийн идэвхжил бага байна. Афганистан, Бангладеш, Бутан улсуудад томуугийн вирүс илрээгүй байна.
  • Дэлхийн 110 орны шинжилсэн сорьцны 5,995 (90.9%)-д томуугийн A, 601 (9.1%) -д томуугийн B вирүс эерэг тодорхойлогдсон байна. Томуугийн A вирүсийн 85.5%-д томуугийн A(H1N1)pdm09, 511 14.5%-д томуугийн A(H3N2) эерэг гарсан байна. В вирүсийн 38.6% нь В-Yamagata lineage, 61.4% B-Victoria lineage-д хамаарагдсан байна.
Эх сурвалж: ДЭМБ

Холбоотой мэдээ, мэдээлэл