
Томуу, томуу төст өвчин:
- Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 5.3 хувийг эзэлж, өмнөх долоо хоногоос 0.2 хувиар их, сүүлийн 3 жилийн дунджаас 0.9 хувиар бага байна.
- Тандалтын зорилгоор цуглуулсан 67 сорьцыг шинжлэхэд томуугийн вирүс илрээгүй. 7 сорьцонд амьсгалын замын синцитиаль вирүс, 5 сорьцонд риновирүс, 1 сорьцонд бокавирүс, 1 сорьцонд иж томуу вирүс, 1 сорьцонд энтеровирүс тус тус эерэг тодорхойлогдсон байна.
Эх сурвалж: ХӨСҮТ
Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын орны ачааллын мэдээ:
- Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн 976 хүүхдийн орон дээр 1311 хүүхэд (үүнээс 1059 нь амьсгалын замын халдварт өвчтэй) хэвтэн эмчлэгдэж байна. Хүүхдийн орны ачаалал 34.3%-иар хэтэрсэн байна.
- ЧЭМТ 65%, СХНЭ 60.6%, ХУНЭ 51.3%, БГЭМТ 21.5%-иар тус тус нэмэгдсэн байна.
- Насанд хүрэгсдийн 71 орыг, зөөврийн 247 орыг нөөц орон зайд тавьж, нийт 318 орыг нэмэгдүүлж, зохицуулалт хийсэн.
Эх сурвалж: НЭМГ
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн
Яаралтай тусламжийн тасгийн мэдээ:
74 өвчтөн хандсан нь өмнөх оны мөн үеэс 10 тохиолдлоор бага байна. Хандсан тохиолдлуудын 50 нь онош батлагдсанаас 32 хүн амьсгалын замын халдвар, 16 хүн гэдэсний халдвар, 4 хүн бусад халдвараар өвчилжээ.
.jpg)
Эх сурвалж: ХӨСҮТ