ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ, ТАНДАЛТ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТCИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2018.12.06/

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ, ТАНДАЛТ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТCИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2018.12.06/


Улсын хэмжээнд:
Томуу, томуу төст өвчин:
  • Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 5.3 хувийг эзэлж, өмнөх долоо хоногоос 0.2 хувиар их, сүүлийн 3 жилийн дунджаас 0.9 хувиар бага байна.
  • Тандалтын зорилгоор цуглуулсан 67 сорьцыг шинжлэхэд томуугийн вирүс илрээгүй. 7 сорьцонд амьсгалын замын синцитиаль вирүс, 5 сорьцонд риновирүс, 1 сорьцонд бокавирүс,1 сорьцонд иж томуу вирүс, 1 сорьцонд энтеровирүс тус тус эерэг тодорхойлогдсон байна.
Эх сурвалж: ХӨСҮТ

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын орны ачааллын мэдээ:
  • Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн 977 хүүхдийн орон дээр 1326 хүүхэд (үүнээс 1064 нь амьсгалын замын халдварт өвчтэй) хэвтэн эмчлэгдэж байна. Хүүхдийн орны ачаалал 35.7%-иар хэтэрсэн байна. 
  • ЧЭМТ 102.5%, ХУНЭ 81.3%, СХНЭ 58.8%, БГЭМТ 32%, СБДНЭ 32%-иар тус тус нэмэгдсэн байна.
  • Насанд хүрэгсдийн 75 орыг, зөөврийн 248 орыг нөөц орон зайд тавьж, нийт 323 орыг нэмэгдүүлж, зохицуулалт хийсэн.
Эх сурвалж: НЭМГ

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн
Яаралтай тусламжийн тасгийн мэдээ:
      60 өвчтөн хандсан нь өмнөх оны мөн үеэс 17 тохиолдлоор бага байна. Хандсан тохиолдлуудын 38 нь онош батлагдсанаас 24 хүн амьсгалын замын халдвар, 14 хүн гэдэсний халдвараар өвчилжээ.
Эх сурвалж: ХӨСҮТ

Галзуу өвчний эрсдэлд өртсөн тохиолдол:
     12 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар 13 аймгийн 32 сум, нийслэлийн 4 дүүргээс галзуу өвчний эрсдэлд өртсөн нийт 119 тохиолдол мэдээлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 20.6-иар буурсан байна. Тандалтын 49-р долоо хоногт Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас 1 тохиолдол бүртгэгдсэн байна.
Эх сурвалж: ЗӨСҮТ
Дэлхий дахинд:
Өндөр хоруу чанартай шувууны томуугийн
А(H5N2) вируст халдвар: БНХАУ

     2018 оны 12-р сарын 04-ны өдөр БНХАУ-ын мал эмнэлэг, Хөдөө аж ахуйн яамны мэдээлснээр тус улсын Тайваны Юүнлин мужид шувууны томуугийн А хүрээний H5N2 вируст халдвараар нийт 3730 шувуу өртөмхий байснаас 146 шувуу өвчилж, 3584 шувууг устгасан байна.
 
Эх сурвалж: ДАЭМБ

 

Холбоотой мэдээ, мэдээлэл