ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ, ТАНДАЛТ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТCИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2018.12.07/

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ, ТАНДАЛТ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТCИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2018.12.07/


Улсын хэмжээнд:
Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын орны ачааллын мэдээ:
  • Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн 977 хүүхдийн орон дээр 1402 хүүхэд (үүнээс 1147 нь амьсгалын замын халдварт өвчтэй) хэвтэн эмчлэгдэж байна. Хүүхдийн орны ачаалал 43.5%-иар хэтэрсэн байна. 
  • ЧЭМТ 111.3%, ХУНЭ 102.5%, СХНЭ 67.9%, БГЭМТ 46.5%, СБНЭ 42.4%-иар тус тус нэмэгдсэн байна.
  • Насанд хүрэгсдийн 70 орыг шилжүүлж, зөөврийн 288 орыг нөөц орон зайд тавьж, нийт 358 орыг нэмэгдүүлж, зохицуулалт хийсэн.
Эх сурвалж: НЭМГ

Хордлогын мэдээлэл:
  • Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд 12 хүн хандаж, эмнэлэгт хэвтсэн байна. Санаатай эмийн хордлогоор 7, угаарийн хийн хордлого 3, санаатай химийн бодис 1, архины хордлогоор 1 тус тус ханджээ.
Эх сурвалж: ХЯТҮТ
 
Нийт осол гэмтэл:
2017 оны мөн үетэй харьцуулахад осол гэмтэл 18.5%-иар өссөн, өмнөх долоо хоногтой харьцуулахад 9%-иар буурсан байна.
   Эх сурвалж: ГССҮТ

Холбоотой мэдээ, мэдээлэл