ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ, ТАНДАЛТ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТCИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2018.12.03/

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ, ТАНДАЛТ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТCИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2018.12.03/


Улсын хэмжээнд:
Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын орны ачааллын мэдээ:
  • Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн 976 хүүхдийн орон дээр 1281 хүүхэд (үүнээс 1058 нь амьсгалын замын халдварт өвчтэй) хэвтэн эмчлэгдэж байна. Хүүхдийн орны ачаалал 31.3%-иар хэтэрсэн байна. 
  • ЧЭМТ 81.3, СХНЭ 53.3%, ХУНЭ 66.3%, БГЭМТ 33.5%-иар тус тус нэмэгдсэн.
  • Нөөц орон зайд 304 зөөврийн ор дэлгэн тавьж, орны зохицуулалт хийсэн.
Эх сурвалж: НЭМГ
 
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн
Яаралтай тусламжийн тасгийн мэдээ:
      67 өвчтөн хандсан нь өмнөх оны мөн үетэй ойролцоо байна. Хандсан тохиолдлуудын 44 нь онош батлагдсанаас 29 хүн амьсгалын замын халдвар, 15 хүн гэдэсний халдвараар өвчилжээ.
Эх сурвалж: ХӨСҮТ
Өнгөрсөн хоногт: 
      Дорнод, Хэнтий, Өвөрхангай аймгийн нутгаар цас орж бага зэрэг шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байв.
Эх сурвалж: ОБЕГ
Галзуу өвчний эрсдэлд өртсөн тохиолдол:
       12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 13 аймгийн 32 сум, нийслэлийн 4 дүүргээс галзуу өвчний эрсдэлд өртсөн нийт 118 тохиолдол мэдээлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 18.6-иар буурсан байна.
 Эх сурвалж: ЗӨСҮТ
Дэлхий дахинд (Албан бус мэдээ)
Шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн
2018.12.03
       Чанарын шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнийг Буриад болон манай улсад импортлох тухай мэдээлэл 2018 оны 11 сарын 28-ны өдөр ОХУ-ын нэгэн сайтад нийтлэгдсэн байна. Абсолют дэлгүүр нь шавжаар бохирлогдсон хушга, газрын самар зэрэг нийт 0.0372 тонн бүтээгдэхүүнийг нийлүүлэхээр бэлтгэсэн байжээ.

Холбоотой мэдээ, мэдээлэл