

Үзлэгийн баг нийт 40 эмч, эмнэлгийн мэргэжилтнээс бүрдсэн ба нарийн мэргэжлийн эмч нараас гадна цээжний хөндийн эмгэг илрүүлэх зөөврийн дижитал рентген аппарат бүхийг баг, хүүхэд өсвөр үеийнхэнд зөвлөгөө өгөх баг /хөвгүүд, охид, сэтгэц, шүд, мэдээлэл сургалт/, гэрээр асаргаа сувилгаа, зөвлөгөө үзүүлэх багууд тус тус ажилласнаараа онцлог юм.

Орон нутгийн удирдлагууд, нутгийн ард иргэд үзлэг оношлогоонд сэтгэл дүүрэн байгаагаа дахин дахин илэрхийлсэн бөгөөд Баруунбүрэн сумын нийт иргэдийн 57,1% нь хамрагджээ.
Шинээр 5 хүнд чихрийн шижин өвчин оношлогдсон, үзлэгт хамрагдсан иргэдийн 6.6% нь даралт ихсэх өвчтэй ба 13а маягтаар дээд шатлалд 5 хүнийг илгээсэн байна.
Дараагийн үзлэг Сайхан сумын Номгон тосгонд зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байна.
