Цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, эмнэлгийн байгууллагын бэлэн байдлыг хангаж ажиллана

Цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, эмнэлгийн байгууллагын бэлэн байдлыг хангаж ажиллана


Энэ сарын 30-наас 12 дугаар сарын 1-нд шилжих шөнө Баян-Өлгийн,Увс, Ховд аймгийн нутгаар, 12 дугаарын сарын 1-ний өдөр Ховд, Говь-Алтайн нутгаар салхи секундэд 28-30 метр, зарим үед секундэд 34 метр хүртэл ширүүсч, хүчтэй салхи салхилж, хүчтэй цасан шуурахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор 21 аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, яаралтай тусламж, гамшигын асуудал хариуцсан холбогдох мэргэжилтнүүдтэй,  Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл, Эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтэнүүд цахимаар холбогдож, цаг агаарын гамшигт  үзэгдлээс урьдчилан сэргийлэхэд эмнэлгийн байгууллагууд бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголлоо.Цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас эрчим хүчний саатал гарах, зам даваа цасанд хаагдах, хальтиргаа, гулгаа, үүсэх, мал уруудах, малчдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учрах зэрэг хүндрэл үүсч болзошгүй тул аливаа эрсдлээс амь нас, эрүүл мэндээ хамгаалахыг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл