ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖИЙН ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖИЙН ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ


ОУ-ын ISO 9001:2015 стандартаар итгэмжлэгдсэн Арьсны өвчин судлалын үндэсний төв дээр 2018 оны 11 дүгээр сарын 06, 07-ны өдрүүдэд “Эрүүл мэндийн тусламжийн чанар, аюулгүй байдал, ёс зүй” сэдэвт 2 өдрийн сургалтыг зохион байгуулж,  21 аймгийн ЭМГ, нэгдсэн  эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын асуудал хариуцсан мэргэжилтэн, Ёс зүйн салбар хорооны дарга нарын 63 мэргэжилтнийг хамруулж, туршлага судлах ажлыг зохион байгууллаа.

Сургалтын хүрээнд “Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэлд бэлтгэх нь”, “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын хяналт, үнэлгээ хийх нь”, “Халдварын сэргийлэлт, хяналт ба эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар”, “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар-аюлгүй байдлыг сайжруулах үйл ажиллагаа, төлөвлөгөө (2018-2022)”, “Баримт бичгийн хяналтын журам”, “Эмнэлгийн тусламж үйлчилгээний алдаа”, “Алдаа, зөрчлийн мэдээлэлд хийсэн
дүн шинжилгээ”, “АӨСҮТ-д чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015, MNS ISO 9001:2016 нэвтрүүлсэн туршлага”, “5S kaizen буюу бүтээмж дээшлүүлэх” зэрэг сэдвээр илтгэлүүд тавигдаж АӨСҮТөв-ийн тасаг нэгжүүдтэй танилцаж хуримтлууллаа.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл