ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЁС ЗҮЙН СУРГАЛТ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ БОЛЛОО

ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЁС ЗҮЙН СУРГАЛТ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ БОЛЛОО


Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдал, өвчтөний аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн сургалт 2018 оны 10 дугаар сарын 8-9 өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Тус сургалтыг ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдлын хэлтсээс зохион байгуулж, аймгийн эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, хувийн хэвшлийн эмнэлгүүд, Сум, Өрхийн эрүүл мэндийн төв, Уламжлалт анагаах ухааны төв хамтран зохион байгуулж нийт 51 хүн хамрагдлаа.

Тус сургалтаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах үйл ажиллагаа, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах олон улсын зорилт, эмч эмнэлгийн мэргэжлтний ёс зүйн талаар сургалт хийж, сум өрхийн эрүүл мэндийн төвийн чанарын сайн туршлагаас харилцан мэдээлэл солилцлоо.

Мөн сургалтад оролцогчид 4 баг болж сум, өрхийн ЭМТ-ийн үйл ажиллагааны шалгуур үзүүлэлтэд саналаа өгч багаар ажиллалаа.
Аймгийн эрүүл мэндийн газрын чанар тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, Аймгийн нэгдсэн эмнэлгийн чанарын албаны үйл ажиллагаа, ЭМГ-ын ёс зүйн салбар хорооны үйл ажиллагаа, болон хувийн хэвшлүүдийн үйл ажиллагаатай танилцан мэргэжил арга зүйгээр ханган ажиллаа.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл