СУВИЛАГЧ ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНИЙ МЭДЛЭГ УР ЧАДВАРЫН ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ БОЛЛОО

СУВИЛАГЧ ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНИЙ МЭДЛЭГ УР ЧАДВАРЫН ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ БОЛЛОО


Эмнэлгийн даргын Б/60 тоот “Сувилагч, тусгай мэргэжилтний мэдлэг ур чадварын түвшин тогтоох шалгалт явуулах тухай” тушаалын дагуу эмнэлгийн нийт 291 сувилагч, тусгай мэргэжилтнүүдийг хамруулсан түвшин тогтоох аттестатчиллын шалгалтыг зохион байгууллаа.

Энэхүү аттестатчиллын шалгалт нь сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн хариуцлага, мэдлэг ур чадвар, ёс зүй, харилцаа хандлага, багаар ажиллах чадварыг сайжруулан, хүний нөөцийг чадавхижуулах, мэргэжлийн ур чадвар, мэдлэгийн түвшин тогтоон тасралтгүй хөгжих боломжийг хангах зорилгоор зохион байгуулж байгаа билээ.

Шалгалтанд тус эмнэлгийн 291 сувилагч, тусгай мэргэжилтнүүд хамрагдсан бөгөөд онол болон гардан үйлдлийн ур чадвар гэсэн 2 хэлбэрээр явуулсан бөгөөд онолын шалгалтыг сувилагч, тусгай мэргэжилтнүүдээс 100, туслах сувилагч нараас 50 сорилоор, гардан ур чадварыг үнэлгээг 5 өртөөгөөр  авч шалгалтын дундаж үнэлгээ 86%-тай байгаа нь тус эмнэлгийн сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн мэдлэг, мэргэжлийн ур чаддар хангалттай өндөр түвшинд байгааг харуулж байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл