ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ОРЧИН БҮРДЭНЭ

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ОРЧИН БҮРДЭНЭ


Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 23.1 дэх хэсэгт “Төрийн захиргааны байгууллага, ажил олгогчийн болон  ажилтны эрх ашгийг хамгаалах  байгууллагын төлөөлөл бүхий гишүүдээс бүрдсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хороог уг асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэд ажиллуулна” гэж заасан байдаг.
Хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Эрүүл мэндийн сайдын 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Салбар хороог шинэчлэн байгуулах тухай” А/323 дугаар тушаалаар салбар хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг баталсан.

Тус салбар хороо нь эрүүл мэндийн ажилтны эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, сайжруулах, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах үйл ажиллагааг уялдан зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй.

Салбар хорооны эхний хурлыг 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулж, Хөдөлмөрийн эрүүл мэндийн үндэсний төлөв байдлын эмхэтгэл /2018/-ээс гарсан дүгнэлт, зөвлөмжийг гишүүдэд танилцуулж, салбар хорооны 2018 оны 09-12 дугаар сард хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэв.

Тус хороо нь хэлэлцэх асуудлаас хамаарч улиралд нэгээс доошгүй удаа хуралдах бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлантай танилцах, 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэхээр ээлжит хурлыг 12 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулахаар товлолоо.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл