ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ, ТАНДАЛТ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТCИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2018.09.13/

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ, ТАНДАЛТ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТCИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2018.09.13/


Улсын хэмжээнд:
Говьсүмбэр аймагт гарсан халууралт, суулгалттай халдварын сэжигтэй тохиолдлын тухай мэдээлэл: 

Өнөөдрийн байдлаар сумын эрүүл мэндийн төвд 3 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Шинээр өвчлөл нэмэгдээгүй. Нян судлалын шинжилгээгээр Staphylococcuss aureus 21 хүнд илэрсэн.
Эх сурвалж: Говьсүмбэр ЭМГ
Говь-Алтай аймагт бүртгэгдсэн менингококкт халдварын сэжигтэй тохиолдлын мэдээлэл: 
Өнөөдрийн байдлаар хүүхдийн биеийн байдал тогтвортой, аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт эмчлүүлж байна. Лабораторийн шинжилгээ үргэлжлэн хийгдэж байна.
Эх сурвалж: ХӨСҮТ
Халдварт өвчний тандалтын мэдээ:
Өнгөрсөн өдрийн байдлаар ХӨСҮТ-д 86 өвчтөн хандсан нь өмнөх оны мөн үеэс 34 тохиолдлоор их байна. Хандсан тохиолдлуудын 52 нь онош батлагдсанаас 44 хүн гэдэсний халдвар, 7 хүн амьсгалын замын халдвар, 1 хүн бусад халдвараар өвчилжээ. Гэдэсний халдварт өвчний 82 хувийг цусан суулгын өвчлөл эзэлж, 1-5 насныхан зонхилон өвчилж байна.
Эх сурвалж: ХӨСҮТ
11-323002 дугаарын утасны мэдээлэл
Тус дугаарт 3 удаагийн дуудлага ирсэн. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн лицензийн 0 50 100 150 200 250 300 350 400 450 500 1 9 1725 2 101826 6 142230 7 1523 1 9 1725 2 101826 4 122028 5 132129 6 142230 8 1624 1 9 1725 3 111927 Jan Feb Mar April May June July Aug Sep Oct Nov Dec Бодит тоо Зураг 1. ЯТТ-т хандагсдын тоо 2018 он 2016 он 2017 он 2 шалгалтанд олон дахин унаж байгаа талаар 2 иргэнээс ирүүлсэн санал хүсэлтийг холбогдох байгууллагад уламжилж, зөвлөгөө өгөв. Дорноговь аймгаас холбогдсон иргэнд цэцэрлэгийн хүүхдийн цагаан хорхойн шинжилгээний талаар мэдээлэл өгөв.

11-11 төвийн мэдээлэл
  • 103 түргэн тусламжийн эмч Адъяахүүд талархал ирсэнийг Нийслэлийн эрүүл мэндийн газарт уламжлав.
  • Өвөрхангай аймгийн иргэн ЭХЭМҮТ-д хүүхдээ үзүүлэхээр ирээд үзүүлж чадахгүй байгаа талаар ирүүлсэн гомдлыг ЭХЭМҮТ-ийн чанарын менежертэй холбогдож хүүхдийг түнхний ЭХО-д харуулах цаг товлон өглөө.

Холбоотой мэдээ, мэдээлэл