ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ, ТАНДАЛТ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТCИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2018.09.12/

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ, ТАНДАЛТ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТCИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2018.09.12/


Улсын хэмжээнд:
Говьсүмбэр аймагт бүртгэгдсэн хоолны хордлогот халдвар:

Өнөөдрийн байдлаар урьдчилан сэргийлэх үзлэгт 296 хүүхэд, 29 багш, ажилчдыг хамруулаад байна. Гадуур хяналтад байсан 7 хүүхэд хяналтаас гарсан, өнөөдөр 2 хүүхэд эмнэлгээс гарсан, одоо 9 хүүхэд эмнэлэгт эмчлэгдэж байна.
Эх сурвалж: Говьсүмбэр ЭМГ
Халдварт өвчний тандалтын мэдээ:
Өнгөрсөн өдрийн байдлаар ХӨСҮТ-д 77 өвчтөн хандсан нь өмнөх оны мөн үетэй ойролцоо байна. Хандсан тохиолдлуудын 48 нь онош батлагдсанаас 39 хүн гэдэсний халдвар, 7 хүн амьсгалын замын халдвар, 2 хүн бусад халдвараар өвчилжээ. Гэдэсний халдварт өвчний 61 хувийг цусан суулгын өвчлөл эзэлж, 1-5 насныхан зонхилон өвчилж байна.
Эх сурвалж: ХӨСҮТ

Дэлхий дахинд:
Саудын Араб улсад бүртгэгдсэн MERS-CoV-ийн халдвар
Саудын Араб улсын Riyadh мужид MERS-CoV-ийн тохиолдол /44 настай, эрэгтэй/ бүртгэгдсэн. Тэмээтэй харьцсан өгүүлэмжтэй, эмнэлэгт тусгаарлагдан эмчлэгдэж байгаа талаар мэдээлсэн. Дэлхий дахинд 2250 MERS-CoV тохиолдол бүртгэгдсэнээс 787 нь нас барсан.
Эх сурвалж: https://www.moh.gov.sa/en/CCC/events/national/Documents/Epiwk37.pdf
Улаанбурхан өвчний халдвар:
ДЭМБ-ын 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн мэдээллээр Европын холбооны улс орнуудад улаанбурханы халдварын дэгдэлт бүртгэгдсээр байгааг анхааруулж байна. Дэлхий дахинд 2018 оны эхний хагас жилийн байдлаар улаанбурханы халдварын 41,000 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд 2017 оны эхний хагастай (n=23,927) харьцуулахад өвчлөл өндөр байна. ОХУ, Украйн, Франц, Гүрж, Грек, Итали, Серби улсуудад улаанбурханы халдварын 1000 гаруй тохиолдол бүртгэгдээд байна.
Эх сурвалж: https://pressoracle.com/2018/09/06/measles-becoming-a-growing-concern-around-theworld.html, http://www.healthmap.org/en/
11-323002 дугаарын утасны мэдээлэл
Тус дугаарт 2 удаагийн дуудлага ирсэн. 1 иргэнд гадаад эмнэлгийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход бүрдүүлэх материалын талаар, 1 иргэнд биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлоход бүрдүүлэх материалын талаар зөвлөгөө өгөв.

11-11 төвийн мэдээлэл
УНТЭ-т Отгонбаяр эмчид гомдол гаргасаныг тус эмнэлгийн чанарын албанд мэдэгдэж, гомдлыг бүрэн барагдуулав

Холбоотой мэдээ, мэдээлэл