ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ, ТАНДАЛТ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТCИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2018.09.11/

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ, ТАНДАЛТ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТCИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2018.09.11/


Улсын хэмжээнд:
Менингококкт халдварын сэжигтэй тохиолдол:

- Өвчтөн 2 нас 8 сартай, эмэгтэй, ам бүл 4. Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат. Аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт эмчлэгдэж байна. Хүүхдийн биеийн байдал хүнд хэдий ч тогтвортой байна. Лабораторийн шинжилгээ хийгдэж байна.
- Ойрын хавьтал 46 хүнд хамар-залгиурын үзлэг хийж, 41 хүнээс сорьц авч шинжилж байна. 40 хүнийг менингитийн эсрэг вакцинд хамруулсан.
Эх сурвалж: ХӨСҮТ
Халдварт өвчний тандалтын мэдээ:
Өчигдрийн байдлаар ХӨСҮТ-д 87 өвчтөн хандсан нь өмнөх оны мөн үеэс 34 тохиолдлоор их байна. Хандсан тохиолдлуудын 54 нь онош батлагдсанаас 45 хүн гэдэсний халдвар, 7 хүн амьсгалын замын халдвар, 2 хүн бусад халдвараар өвчилжээ. Гэдэсний халдварт өвчний 75 хувийг цусан суулгын өвчлөл эзэлж, 1-5 насныхан зонхилон өвчилж байна.
Эх сурвалж: ХӨСҮТ
Говьсүмбэр аймагт бүртгэгдсэн хоолны хордлогот халдвар:
Эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байгаа хүүхдүүдийн биеийн байдал хэвийн, эмчилгээ үргэлжилж байна.
Эх сурвалж: ХӨСҮТ
Архины хордлого:
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад 399 хүн хандсанаас 40 (2.9 хувь) нь хэвтэн эмчлэгдсэн байна. Өмнөх 7 хоногоос 17 тохиолдол (4 хувь)-оор бага байна. Архины хордлогын шалтгаант нас баралт бүртгэгдээгүй байна.
Эх сурвалж: НЭМГ
Хачгаар дамжих халдварт өвчний мэдээлэл: 
9 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар 21 аймгийн 106 сум, нийслэлийн 7 дүүргээс хачгаар дамжих халдварт өвчний 1075 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: ЗӨСҮТ
Дэлхий дахинд:
Томуу, томуу төст өвчин, дэлхий дахинд:

- Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын сэрүүн бүсийн ихэнх улсуудад томуугийн идэвхжил олон жилийн дундажийн түвшинд, Австрали, Шинэ Зеланд улсуудад олон жилийн дундажаас доогуур байна. Өмнөд Африкийн бүсэд томуугийн идэвхжил буурч байгаа бол өмнөд Америкийн бүсэд бага зэрэг нэмэгдсэн байна. Дэлхий дахинд томуугийн А вирүс давамгайлан орчилд байна.
- Өмнөд болон Зүүн Өмнөд Азийн улс орнуудад томуугийн идэвхжил бага түвшинд байна. Бангладеш, Камбож улсад улсад томуугийн А (H1N1)pdm09 вирүс, Филиппин улсад томуугийн A(H3N2) вирүс эрчимтэй нэмэгдэж байна.
Эх сурвалж: ДЭМБ
 
11-323002 дугаарын утасны мэдээлэл
Тус дугаарт 2 удаагийн дуудлага ирсэн. Дуудлагаар СХД-ийн 16-р хорооны иргэний гомдлыг шийдвэрлэж, 1 иргэнд гадаад эмчилгээний бүрдүүлэх материалын талаар зөвлөгөө өгөв.

11-11 төвийн мэдээлэл
АӨСҮТ-ийн нэг ажилтан цалингийн нэмэгдэл, Сэлэнгэ аймгаас нэг иргэн тэтгэмж, Хэнтий аймгийн Аварга-тосон сувиллын газрын үйлчилгээний талаар, эмчлэх эрхийн лицензийн талаар асуултад хариулт өгч, бусад саналуудыг судалж байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл