Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хуулийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хуулийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна


“Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль”-ийн 8.3-д заасан “Эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээний жагсаалт, журам” батлах тухай Эрүүл мэндийн сайдын тушаалын  төслийг Бодлого, төлөвлөлтийн газраас боловсруулан эрүүл мэндийн байгууллагуудаас санал авч нэгтгэн, мэргэжлийн олон талын оролцоотойгоор хэлэлцүүлж  байна.
Эрүүл мэндийн тушаалаар төслийг эцэслэн боловсруулж, батлуулах ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд тухайн мэргэжлээр улсын хэмжээнд мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байгаа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд дээр тухайн чиглэлийн мэргэжлийн салбар зөвлөл, нийгэмлэг холбоо, хувийн эмнэлгийн төлөөллийг хамруулсан дэд ажлын хэсгүүдийг байгуулан ажиллаж байна.  
Тушаалын төслийг өргөн хүрээнд мэргэжлийн олон талын оролцоотой хэлэлцүүлж байгаа учраас Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, эрүүл мэндийн бүх нийтийн хамралт, хүн төвтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ зэрэг ДЭМБ-ын  бодлого, зарчмын талаар Бодлого, төлөвлөлтийн газраас Ажлын дэд хэсгүүдийн гишүүдэд танилцуулж, тушаалын төслийг хэлэлцэхэд бодлого, арга зүйн нэгдсэн зөвлөмжөөр ханган ажиллаж байна. Одоогийн байдлаар ХСҮТ, ЭХЭМҮТ, ЭСҮТ, УГТЭ, УНТЭ, ХӨСҮТ,  ГССҮТ, АӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг дээр байгуулагдсан Дэд ажлын хэсгүүдтэй газар дээр нь очиж хамтран  ажиллаа.   

Холбоотой мэдээ, мэдээлэл