ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ, ТАНДАЛТ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТCИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2018.09.10/

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ, ТАНДАЛТ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТCИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2018.09.10/


Улсын хэмжээнд:
Хоолны хордлогот халдварын сэжигтэй тохиолдол:

- 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоо сумын 3 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдэд халуурах, суулгах, бөөлжих зэрэг хордлогын шинж тэмдэг илэрсэн.
- Өнөөдрийн байдлаар 165 хүүхэд, 27 багш, ажилчдыг урьдчлан сэргийлэх үзлэгт хамруулсан. 11 хүүхэд сумын эрүүл мэндийн төвд, 7 хүүхэд өрхийн эмчийн хяналтад эмчлүүлж байна.
- Аймгийн эрүүл мэндийн газраас 7 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж үзлэг, лабораторийн шинжилгээ, халдваргүйтгэл, мэдээлэл, сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулж байна.
Эх сурвалж: Говьсүмбэр аймгийн ЭМГ
Халдварт өвчний тандалтын мэдээ:
Өчигдрийн байдлаар ХӨСҮТ-д 86 өвчтөн хандсан нь өмнөх оны мөн үеэс 26 тохиолдлоор их байна. Хандсан тохиолдлуудын 39 нь онош батлагдсанаас 7 хүн амьсгалын замын, 31 хүн гэдэсний, 1 хүн бусад халдвараар өвчилжээ.

Эх сурвалж: ХӨСҮТ
Дэлхий дахинд:
Өмнөд Солонгос улсад бүртгэгдсэн MERS-CoV-ийн халдвар:

Өмнөд Солонгос улсад MERS-CоV вирүсийн халдвар бүртгэгдсэн талаар мэдээлсэн байна. Уг тохиолдол 61 настай, эрэгтэй. 8 дугаар сарын 16-наас 9 дүгээр сарын 6-ны хооронд Кувейт улсад аялсан ба 9 дүгээр сарын 7-ны өдөр Өмнөд Солонгос улсад эргэн ирсэн байна. Өвчтөнд халуурах, суулгах шинж илэрсэн. Лабораторийн шинжилгээгээр онош бүрэн батлагдсан. Нийт 20 зорчигчтой онгоцонд хамт байсан ба гэрт нь тусгаарласан байна. Тус улсын Засгийн газраас хариу арга хэмжээг авч ажиллаж байна.
Эх сурвалж: ДЭМБ
11-323002 дугаарын утасны мэдээлэл
Уг утсанд 2 удаагийн дуудлага ирсэн. Дуудлагаар БЗД-ийн 5-р хорооны дүүргийн эмнэлгийн хувьчлалтай холбоотойгоор үйлчилгээ авахдаа төлбөр өгдөг талаар санал хүсэлтийг Нийслэлийн эрүүл мэндийн газарт холбогдох мэдээллийг дамжуулж зохицуулалт хийхийг зөвлөсөн. Дархан-Уул аймгаас холбогдсон иргэн Мөнгөнгүүр эмнэлгийн хамт олонд талархал ирүүлснийг тус эмнэлгийн чанарын албанд уламжлав.
11-11 төвийн мэдээлэл
Иргэн Ж.Сайнбайгалмаагаас ШУГТЭ-ийн хоол боловсруулах эрхтэн судлалын тасгийн МУ Клиникийн профессор тэрүүн зэрэгтэй эмч Г.Улзмаа, сувилагч Б. Тайванбаяр, Б.Сарангэрэл, Т.Дуламсүрэн, Э. Анхбаяр Т. Асемгүл Д.Отгончимэг нарт талархал ирүүлснийг ШУГТЭ-ийн чанарын албанд уламжлав.

Холбоотой мэдээ, мэдээлэл