Дэд сайд Л.Бямбасүрэн, Азийн эмч нарын холбооны тэргүүн Сүганами Шигэрү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Дэд сайд Л.Бямбасүрэн, Азийн эмч нарын холбооны тэргүүн Сүганами Шигэрү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа


Өнөөдөр Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Хүүхдийн хараа хамгаалах үйл ажиллагааг 10 жил манай улсад хийсэн НҮБ-н зөвлөх статустай “AMDA” – Азийн эмч нарын холбооны тэргүүн Сүганами Шигэрү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар нийт хүн амын 1/3-ийг 18-аас доош насныхан эзэлдэг хүүхдүүдийн дунд “Хүүхдийн нүдийг хамгаалах” төслийг нүдний эмч нарын нийгэмлэгтэй хамтран 2010 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн хүрээнд 2011 онд Окаяма, Токио хотод Монгол улсын Нүдний эмч нарын нийгэмлэгийн тэргүүн болон нүдний эмч, холбогдох хүмүүст мэргэжил дээшлүүлэх дадлага сургалт хийж, нийслэлийн захын хороололын сургуулиудад харааны үзлэг хийж эхэлсэн юм.  Түүнчлэн сургуулийн өмнөх насны хүүхдийн хараа шалгах үзлэгийн албан ёсны тогтолцоотой байхын чухалыг холбогдох яам, байгууллагуудад хандан уриалсаар байна.
Уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн хэлэхдээ Хүүхдийн хараа хамгаалах төсөлийг  хэрэгжүүлэн олон хүний харааг хамгаалах үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан Азийн эмч нарын холбооны тэргүүн Суганами Шигэрү, зохицуулагч, Намба Таэ, Япон Улсын “Ортоптист Эмч Нарын Нийгэмлэг”-ийн зөвлөх ортоптист Морита Ёшиэ нарт баяр хүргэж, талархал гардууллаа.

 
 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл