“Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай”

“Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай”


Засгийн газрын 2017 оны 01 дугаартай “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ЭМЯ-аас Эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын сахилга хариуцлага, дэг журамтай холбоотой асуудлаар 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.


Энэхүү уулзалт хэлэлцүүлэгт ЭМЯ-ны харъяа 17 байгууллагын хуулийн болон хүний нөөцийн асуудал хариуцсан албан тушаалтнууд оролцож, эрүүл мэндийн салбарын ажилчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх, аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар санал бодлоо солилцож, яамны зүгээс үүрэг даалгавар өгч ажиллалаа.  

Холбоотой мэдээ, мэдээлэл