ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ, ТАНДАЛТ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТCИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2018.07.04/

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ, ТАНДАЛТ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТCИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2018.07.04/


Улсын хэмжээнд:
Халдварт өвчний тандалт: 2018 оны 7-р сарын 03-ны байдлаар 99 өвчтөн хандсан нь өмнөх оны мөн үеэс (n=88) 11 тохиолдлоор их байна. Хандсан тохиолдлуудын 65.7% (n=65) нь онош батлагдаж, 14 нь амьсгалын, 48 нь гэдэсний халдвар эзэлж байна.
Эх сурвалж: ХӨСҮТ
 

Архины хордлого: Өнгөрсөн 7 хоногт нийслэлийн эмнэлгүүдэд 519 хүн архины хордлогын улмаас хандсанаас 50 (3,2 хувь) хүн хандаж тусламж авсан байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногоос 21 тохиолдлоор нэмэгдсэн байна.
Эх сурвалж: НЭМГ

Дэлхий дахинд:
Дэлхий дахинд халдварт өвчний дэгдэлт, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын талаар мэдээлээгүй байна.

11-323002 дугаарын утасны мэдээлэл:
Уг утсанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой 5 дуудлага, мэдээлэл ирсэн байна. Үүнд: Нийслэлийн ЧД-ийн 12-р хорооны өрхийн эмнэлэг настай хүнд үйлчлүүлсэн тусламж үйлчилгээний талаар гомдол, ХУД-ийн 11-р өрхийн эмнэлэг, ЧД-ийн 3-р хороо хөнгөлөлттэй эмийн талаар, 3,4-р хорооллын “Амин чанар” өрхийн эмнэлгийн шүдний эмнэлгийн тусламжийн үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлт ирж, холбогдох мэргэжилтнүүдэд мэдээлж, зөвлөгөө өглөө

Холбоотой мэдээ, мэдээлэл