Үйлчлүүлэгчийн төлөө эрүүл мэндийн үйлчилгээ” нээлттэй хаалганы өдөрлөг боллоо

Үйлчлүүлэгчийн төлөө эрүүл мэндийн үйлчилгээ” нээлттэй хаалганы өдөрлөг боллоо


“Эрүүл Дарханчууд” дэд хөтөлбөрийн хүрээнд үйлчлүүлэгчдэд хүрсэн эмнэлгийн болон  нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг төрөл бүрийн хэлбэрээр хүртээмжтэй үзүүлэх,  эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчилах зорилгоор энэхүү үйл ажиллагааг  “Дархан-50” цогцолборт эрүүл мэндийн байгууллагууд  зохион байгууллаа.

Энэ удаагийн нээлттэй хаалганы өдрийн онцлог нь өрхийн эрүүл мэндийн төвүүд  эмчийн үзлэг, түргэвчилсэн шинжилгээ, зүрхний бичлэг, хэт авиан оношлогоо, утлага, шарлага зэрэг үйлчилгээг үзүүлсэн ба нэгдсэн эмнэлгийнхэн амьлуулах суурь тусламж болон түлэгдэлт, могойд хатгуулах, нохойд хазуулах үеийн анхны тусламжийн  дадлага сургалтыг иргэдэд зааж, дүрт тоглолт хэлбэрээр үзүүлэв. Харин хувийн хэвшлийн Нүүдэлчин, Цээнэ эмнэлгүүд тогоочдын холбоо, нэгдсэн эмнэлэг,  “Хоол сургалтын төв”-ийн тогооч мэргэжилтнүүдтэй хамтран “Эрүүл зохистой хоол”-ны зөвлөгөөг өгч, амталгаат үзэсгэлэнг зохион байгуулсан нь иргэдэд хүрсэн үйлчилгээ болж чадлаа.
Мөн нийгмийн эрүүл мэндийнхэн “Зөвлөгөө мэдээллийн төв”-ийн найрлага хэмжигчээр хэмжилт хийж өвчний эрсдлийг тодорхойлж зөвлөгөө өгөх, бага насны хүүхдүүдийг зам тээврийн ослоос сэргийлэх сургалт хийдэг “МИНИ-ПАРК”-ыг ажиллуулсан  ба   Монос фарм ХХК, Дархан-Уул эм хангамж, Өлзий амгалан, Итгэл, Цахиур төмөр эмийн сангууд эмийн зохистой хэрэглээний мэдээлэл хийж, иргэдийг витаминаар хангасан.

Үйл ажиллагааны бас нэг онцлог нь  жирэмсэн эхчүүдийн бөмбөгтэй дасгал, “Цэвэр гар” эрүүл мэндийн бүжиг, эмч нарын урлагын тоглолт, хүүхэд, ахмадуудын “Баян идэр”, “Шинэ” хамтлагын бүжиг,  ахмадуудын “Эрч хүч” клубын дасгал хөдөлгөөн, Анагаахын сургуулийн оюутануудын найрал дуу  зэрэг сонирхолтой үзүүлбэрүүдийг үзүүлж  бусад салбарууд, иргэдтэй хамтран ажиллаа.
Ийнхүү нээлттэй хаалганы өдөр амжилттай зохион байгуулагдаж, 400 гаруй иргэд хамрагдсан ба  өмнө нь зохион байгуулж байсан арга хэмжээнээс илүү олон үйлчилгээг иргэдэд хүргэж, хүртээмжийг нэмэгдүүлсэн ач холбогдолтой үйл ажиллагаа болсонд үйлчлүүлэгчид төдийгүй, эрүүл мэндийн салбарынхан баяртай байна.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл