ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТCИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2018.05.15/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТCИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2018.05.15/


Улсын хэмжээнд:

Нийслэлийн мэдээлэл:

  • Өнгөрсөн 7 хоногт нийслэлийн хэмжээнд 65052 хүн амбулаторийн үзлэгт хамрагдсанаас 1772 хүн буюу 2.7 хувь нь томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногийн дундажаас 0.1 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 0.8 хувиар тус тус бага байна. Нийт өвчлөгсдийн 40%-ийг 0-1 нас, 27.8%-ийг 2-4,15.1% -ийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байна. Хүүхдийн түргэн тусламжийн 884 дуудлагын 35.9%-ийг томуу, томуу төст өвчин эзэлж байна.
  • Нийслэлийн эмнэлгүүдэд архины хордлогын улмаас 449 хүн хандсанаас 55(3.3 хувь) нь хэвтэн эмчлэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногийн үзүүлэлтээс 16.2 хувиар бага байна.
  • Нийслэлийн эмнэлгүүдийн 869 хүүхдийн орон дээр 688 хүүхэд хэвтэн эмчлэгдэж байна.

Эх сурвалж: НЭМГ

Халдварт өвчний тандалт:

  • 5 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар 127 хүн ХӨСҮТ-д хандсан нь өнгөрсөн оны мөн үеэс 17 тохиолдлоор бага байна. Хандсан тохиолдлуудын 89 нь онош батлагдсанаас 20 нь амьсгалын, 27 нь гэдэсний, 38 нь энтеровируст халдвар, 2 нь хачигт халдвар байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Халдварт өвчний тандалт:

  • 5 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар 127 хүн ХӨСҮТ-д хандсан нь өнгөрсөн оны мөн үеэс 17 тохиолдлоор бага байна. Хандсан тохиолдлуудын 89 нь онош батлагдсанаас 20 нь амьсгалын, 27 нь гэдэсний, 38 нь энтеровируст халдвар, 2 нь хачигт халдвар байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Хачгаар дамжих халдварт өвчний сэжигтэй тохиолдол:

  • 5 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 21 аймгийн 98 сум, нийслэлийн 7 дүүргээс хачгаар дамжих халдварт өвчний нийт 496 сэжигтэй тохиолдол мэдээлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 15.1%-иар бага байна.
  • Хачигт риккетсиоз 23(4.6%), хачигт боррелиозын 8(1.6%) тохиолдлын онош батлагдаж, 45 тохиолдлын онош үгүйсгэгдээд байна.

.

Эх сурвалж:ЗӨСҮТ

Дэлхий дахинд:

Мал амьтны галзуу өвчин:

  • Малайз улсын Сарабак хотын Кучин мужид мал, амьтны галзуу өчний улмаас, 1 нохойг устгаж, хариу арга хэмжээг хэрэгжүүлэн ажилласан.
  • Тус хотын 8088 муур, 544992 нохойд вакцинжуулалт хийгджээ.

Эбола вируст халдвар:

5 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад эбола вируст халдварын шинэ дэгдэлт бүртгэгдэж, 39 тохиолдолоос 18 хүн нас барсан байна.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл