ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТCИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2018.04.10/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТCИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2018.04.10/


Улсын хэмжээнд:

Халдварт өвчний тандалт:

  • 2018 оны 4 дүгээр сарын 08-ны байдлаар нийт 189 өвчтөн ХӨСҮТ-д хандсан нь өмнөх оны мөн үеэс (n=147) 42 тохиолдлоор их байна. Нийт хандсан тохиолдлуудын 142 нь онош батлагдсанаас 26 нь амьсгалын замын, 20нь гэдэсний, 94 нь энтеровируст халдвар байна.

Онош батлагдсан тохиолдол, өдрөөр

Хэрэгжүүлж буй арга хэмжээ:

Энтеровируст халдварын талаар ЭМЯ, ХӨСҮТ, ЭХЭМҮТ, мэргэжлийн салбар зөвлөлийн холбогдох мэргэжилтнүүд хамтарсан хурал хийлээ. Хурлаар энтеровирусын 5 төрлийн үүсгэгчийг лабораториор ялган дүйх, сургалт сурталчилгааг эрчимжүүлэх, түргэн тусламжийн болон өрхийн эмч нарт сургалт хийх, өвчний хэтийн төлвийг тооцоолох зэрэг арга хэмжээг нэн даруй хэрэгжүүлэхээр боллоо.  

Эх сурвалж: ХӨСҮТ

 

Олон улсын хэмжээнд:

Шувууны томуу өвчин:

Энэтхэг улсын Наутанва хотын Харди Дэйли мужид шувууны томуугийн H5N1 вируст халдварын дэгдэлт бүртгэгдэж, 80 шувуу өвчилж үхсэн байна. Тус мужид хязгаарлалтын дэглэм тогтоож, хариу арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Эх сурвалж: ДАЭМБ

Холбоотой мэдээ, мэдээлэл