ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТCИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2018.04.06/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТCИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2018.04.06/


Улсын хэмжээнд:

Халдварт өвчний тандалт:

  • Тархвар судлалын 13 дахь 7 хоногийн байдлаар цочмог халууралт цэврүүт болон тууралтат өвчний хамшинж 90 хувийг эзэлж, тогтвортой нэмэгдэж байна.

Цочмог халууралт, тууралтат өвчний хамшинж, 7 хоногоор

  • Мөн цусархаг суулгалтын хамшинж сүүлийн 5 жилийн дундаж үзүүлэлтээс өндөр байна.
  • Улаанбурхан өвчний 18 хүнээс сорьц авч шинжлэхэд лабораторийн шинжилгээ сөрөг дүнтэй гарсан байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Зоонозын өвчний тандалт:

Он гарсаар галзуу өвчний эрсдэлд өртсөн 48 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4 дахин бага байна.

Галзуу өвчний эрсдэлд өртсөн тохиолдол, аймаг, сумаар

Эх сурвалж: ЗӨСҮТ

Осол, гэмтэл, хордлогын мэдээлэл:

  • Өнгөрсөн 7 хоногийн байдлаар ГССҮТ-д 1632 хүн хандсан нь өмнөх 7 хоногоос 4 хувь (76) тохиолдлоор бага байна. Шалтгааны хувьд уналт, амьгүй механик хүчин өртөх, хүчирхийлэл, зам тээврийн осол тэргүүлэх шалтгаан болж байна.
  • ХЯТҮТ-д 15 хүн хордлогын улмаас хандсанаас 14 нь хэвтэн эмчлэгдэж, 1 нь тусламж авч буцсан байна. Эмийн бодисын хордлого 6, угаарийн хийн хордлого 4, химийн бодисын хордлого 2 байна.

Эх сурвалж: ГССҮТ

 

Холбоотой мэдээ, мэдээлэл