ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТCИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2018.04.05/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТCИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2018.04.05/


Улсын хэмжээнд:

Сураггүй алга болсон хүний мэдээлэл:

Баянхонгор аймгийн Галуут, Дундговь аймгийн Дэлгэрцогт, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумдад 3 хүн малдаа яваад сураггүй алга болсон байна. Онцгой байдлын байгууллагаас эрэн хайх ажиллагаа явагдаж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Халдварт өвчний мэдээлэл:

Өчигдөрийн байдлаар ХӨСҮТ-д 167 хүн хандсан нь өнгөрсөн оны мөн үеэс 34 тохиолдлоор их байна. Хандсан тохиолдлуудын 119 нь онош батлагдсанаас 25 нь амьсгалын замын халдвар, 12 нь гэдэсний халдвар,79 нь энтеровируст халдвар байна.

ХӨСҮТ-д хандагсадын байдал, өдрөөр

Эх сурвалж: ХӨСҮТ

Олон улсын хэмжээнд:

Томуу, томуу төст өвчин

Зүүн Өмнөд Азийн орнуудад, БНХАУ Хонг-Конг, Өмнөд Солонгос улсад томуу, томуу төст өвчин буурч, А(H1N1), В вирус эргэлтэд байна.

Эх сурвалж: ДЭМБ

Малын боом өвчин, Унгар улсад:

Тус улсад малын боом өвчин бүртгэгдэж, 500 гаруй мал өвчлөмтгий байсан байна. Тус газарт хязгаарлалтын дэглэм тогтоож, эрсдэлийн харилцаа  холбоог эрчимжүүлэн ажиллаж байна.

Эх сурвалж: ДАЭМБ

Холбоотой мэдээ, мэдээлэл