ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТCИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2018.04.02/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТCИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2018.04.02/


Улсын хэмжээнд:

Зоонозын халдварт өвчин:

  • 4 дүгээр сарын 02-ны байдлаар Баянхонгор, Говь-Алтай, Хөвсгөл, Ховд аймгийн 9 суманд хачгаар дамжих халдварт өвчний 15 тохиолдол бүртгэгдсэн. Тандалтын 14-р долоо хоногт эрсдэлд өртсөн 6 тохиолдол нэмж бүртгэгдсэн ба өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3 дахин бага байна.

Хачгаар дамжих халдвар, 7 хоногоор

  • Мөн өдрийн байдлаарБаян-Өлгий, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Өмнөговь, Говь-Алтай, Дундговь, Сэлэнгэ аймгийн 14 сум, Нийслэл хотын 4 дүүргээс галзуу өвчний эрсдэлд өртсөн нийт 46 тохиолдол бүртгэгдсэн.
  • Тандалтын  13-р долоо хоногт эрсдэлд өртсөн 1 тохиолдол нэмж бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.5 дахин буурсан үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: ЗӨСҮТ

 

Халдварт өвчний тандалт:

4 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар ХӨСҮТ-д 210 өвчтөн хандсан нь өмнөх оны мөн үеэс 89 тохиолдлоор их байна. Нийт хандсан тохиолдлуудын 75 хувь нь онош батлагдсан. Онош батлагдсан тохиолдлуудын 36 нь амьсгалын замын халдвар, 23 нь гэдэсний халдвар, 99 нь энтеровируст халдвар байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Олон улсын хэмжээнд:

Англи улсын Засгийн газраас нэг өвчтнөөс олон эмэнд дасалтайNeisseria gonorrhoeae үүсгэгч илэрсэн талаар мэдээлсэн байна. Өвчтний тохиолдлын судалгааг нарийвчлан хийж байна.

Эх сурвалж: ДЭМБ

Холбоотой мэдээ, мэдээлэл