ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТCИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2018.03.28/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТCИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2018.03.28/


Улсын хэмжээнд:

Томуу, томуу төст өвчин, Нийслэлд:

  • Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт 74079  хүн хамрагдсанаас 3.9 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногоос 0.1 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 0.4 хувиар тус тус их байна.
  • Нийт өвчлөгсдийн 36%-ийг 0-1 нас, 31%-ийг 2-4, 19%-ийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байна. Хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын 1155 дуудлагын 30 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна.

Эх сурвалж: НЭМГ

Халдварт өвчний тандалт:

  • 3 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар ХӨСҮТ-д 170 хүн хандсан нь өмнөх оны мөн үетэй адил түвшинд байна.  Нийт хандсан тохиолдлуудын 103 нь онош батлагдсанаас 32 нь эмнэлэгт хэвтсэн байна.
  • Онош батлагдсан тохиолдлуудын 23 нь амьсгалын замын халдвар, 13 нь гэдэсний халдвар, 67 нь бусад халдвар байна. Бусад халдварын 65 нь халууралт тууралттай болон цэврүүт тууралтат хамшинж байна.

Эх сурвалж:ХӨСҮТ

Орны ачаалал, Нийслэлд:

  • Нийслэлийн дүүргийн эмнэлгийн 869 хүүхдийн орон дээр 1170 хүүхэд хэвтэн эмчлэгдэж, орны ачаалал 34.6 хувиар (301) хэтэрсэн байна. Шинээр хэвтсэн өвчтний 223 буюу 40% нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байна. Хүүхдийн орны ачаалал ЧЭМТ-т 81%, ХУНЭ-т 68%, БЗНЭ-т 51%-иар тус тус нэмэгдсэн байна.   
  • Насанд хүрэгчдийн орны 5.6 хувийг (71) хүүхдийн оронд шилжүүлж, нөөц өрөөг ашиглан 181 орыг байршуулан тусламж үзүүлж байна. ЧД-т 15, ХУД-т 7 хүүхэд коридорт хэвтэн эмчлэгдэж байна.

Эх сурвалж:ХӨСҮТ

Холбоотой мэдээ, мэдээлэл