ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТCИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2018.03.15/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТCИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2018.03.15/


Улсын хэмжээнд:

Хоолны хордлогот халдварын багц тохиолдол:

  • Нийслэлийн БЗД-ийн 8 дугаар хорооны 1 гэр бүлийн 3 хүнд халуурах, гүйлгэх, дотор муухайрах шинж тэмдэг илэрч, ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Хужирбулангийн нэгэн хүнсний дэлгүүрээс өндөг, зайдас худалдан авч идсэн өгүүлэмжтэй. Тандалт судалгаа, лабораторийн шинжилгээ үргэлжилж байна.
  • Орхон аймгийн төвийн нэг гэр бүлийн 4 хүн гэртээ хоол хийж идсэний дараа халуурах, дотор муухайрах, гэдэс базлах шинж илэрч БОЭТ-д ирсэн байна. Лабораторийн шинжилгээ үргэлжилж байна.

Эх сурвалж: ХӨСҮТ, Орхон аймгийн ЭМГ

Увс аймагт бүртгэгдсэн үйл явдлын мэдээлэл:

Тус аймгаас ирүүлсэн 87 сорьцыг шинжлэхэд эдгээр хүмүүс мөнгөн усны хордлогод өртөөгүй болох нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон.  Харин нэг хүний шээсний сорьцод агуулагдах мөнгөн усны хэмжээ зөвшөөрөгдөх дээд хэмжээтэй ойролцоо түвшинд (5.92 мкг/л) байна.

Эх сурвалж: НЭМҮТ

Томуу, томуу төст өвчин:

  • Томуугийн харуулдан тандалтаар амбулаторид 159,224 хүн үзүүлсэнээс 5.6 хувь нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон нь өмнөх 7 хоногоос 1.1 хувиар их, сүүлийн 3 жилийн дундажаас 0.5 хувиар бага байна.
  • Вирус судлалын тандалтаар 113 сорьц шинжлэхэд  A(H1N1)pdm09, A (H3N2), B вирүс, риновирүс, метапневмовирүс, иж томуугийн болон  амьсгалын замын синцитиаль вирүс эргэлтэд байгааг тогтоосон.

 Эх сурвалж: ХӨСҮТ

Газар хөдлөлт:

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багийн “Өлөнт” гэдэг газар (сумын төвөөс зүүн зүгт 5 км)-т 3 дугаар сарын 15-ны өдрийн 02:14 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Тухайн нутгийн ард иргэдэд  чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохирол байхгүй байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Халдварт өвчний тандалт:

  • Өчигдөрийн байдлаар ХӨСҮТ-д 131 өвчтөн хандсан нь өмнөх оны мөн үеэс 20 тохиолдлоор их байна.  95 хүний онош батлагдаж, 43 нь хэвтэн эмчлэгдсэн байна.
  • 76 хүн нь гэдэсний халдварт өвчнөөр, 15 хүн амьсгалын замын халдварын улмаас ханджээ. Энтеровируст халдвараар 50 хүн өвчилсөн нь дийлэнх хувийг эзэлж байна. 

Эмнэлэгт хандагсадын байдал, өдрөөр

Эх сурвалж: ХӨСҮТ          

 Малын галзуу өвчин:

Архангай аймгийн Хашаат сумын нутагт малын галзуу өвчин бүртгэгдэж,  хязгаарлалтын дэглэм тогтоож, голомтын хүрээний малыг вакцинжуулж байна.

Галзуугийн эрсдэлд өртсөн хүн байхгүй байна.

Эх сурвалж: ОБЕГ

Олон улсын хэмжээнд:

Галзуу өвчин, Казахстан улсад:

Тус улсад малын галзуу өвчин бүртгэгдсэн бөгөөд тухайн газарт хязгаарлалтын дэглэм тогтоож, голомтын хүрээний мал амьтныг вакцинжуулж, хариу арга хэмжээг идэвхжүүлэн ажиллаж байна.

Эх сурвалж: ДАЭМБ

 

Холбоотой мэдээ, мэдээлэл