ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТCИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2018.03.14/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТCИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2018.03.14/


Улсын хэмжээнд:

Увс аймагт бүртгэгдсэн үйл явдлын мэдээлэл:

  • Тус аймгаас ирүүлсэн 87 сорьцноос эхний ээлжинд 44-ийг шинжлэхэд цусан дахь мөнгөн усны хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс бага байна. Лабораторийн шинжилгээ үргэлжилж байна.

Эх сурвалж: НЭМҮТ

Томуу, томуу төст өвчин, Нийслэлд:

  • Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт 62571 хүн хамрагдсанаас  2388  хүн буюу 3.8 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна.  Энэ нь өнгөрсөн 7 хоногтой ижил түвшинд, өнгөрсөн оны мөн үеэс 0.4 хувиар  бага байна.
  • Өвчлөгсдийн 34 хувийг 0-1 нас, 31 хувийг 2-4 насны хүүхдүүд эзэлж байна. Хүүхдийн түргэн тусламжийн 1034 дуудлагын  34 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна.

Эх сурвалж: НЭМГ

Орны ачаалал, Нийслэлд:

  • Нийслэлийн эмнэлгүүдийн 869 хүүхдийн орон дээр 1055 хүүхэд хэвтэн эмчлэгдэж, хүүхдийн орны ачаалал 12.1 хувь (186)-иар илүү байна.
  • Шинээр хэвтсэн өвчтний 242 буюу 44 хувийг томуу, томуу төст өвчний хүндрэл эзэлж байна. Хүүхдийн орны ачаалал ЧЭМТ 47.5, ХУНЭ-т 40.0, БЗНЭ 25.4%-иар тус тус хэтэрсэн ч орны зохицуулалт хийгдэж, коридор, шалан дээр хүүхэд байхгүй байна.  

  Эх сурвалж: НЭМГ

Галзуу өвчний эрсдэлд өртсөн тохиолдол:

2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар галзуу өвчний эрсдэлд өртсөн нийт 34 тохиолдол бүртгэгдсэн ба тархвар судлалын 11-р долоо хоногт эрсдэлд өртсөн 1 тохиолдол нэмж бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үе харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна.

Галзуу өвчний эрсдэлд өртсөн тохиолдол, тархвар судлалын 7 хоногоор

  Эх сурвалж: ЗӨСҮТ

Мэрэгч амьтны дуудлага:

2018 онд Нийслэлийн БЗД, ХУД, СБД, СХД, ЧД-т 7 удаагийн амьтны

дуудлаганд үйлчилж, тарваганы сорьцыг шинжлэхэд тарваган тахал түүнтэй хам тохиолдох өвчний  үүсгэгч илрээгүй, тарваган тахал өвчний эрсдэлгүй байгааг тогтоосон байна.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Халдварт өвчний тандалт:

  • Өчигдөрийн байдлаар ХӨСҮТ-д 95 өвчтөн хандсан нь өнгөрсөн оны мөн үеэс 38 тохиолдлоор бага байна.
  • Хандсан өвчтнүүдийн 78 нь онош батлагдсанаас 31 нь эмнэлэгт хэвтсэн. 58 хүн гэдэсний халдварын улмаас хэвтсэнээс 43 нь энтеровирүсийн халдвар байна.

Өвчний бүтэц, өдрөөр

Эх сурвалж: ХӨСҮТ

 

Олон улсын хэмжээнд:

Холер өвчин, Сомали улсад:

Тус улсад холер өвчний нутагшмал голомттой бөгөөд сүүлийн 10 жилд дэгдэлт гараагүй байна. Өнгөрсөн оны 12 сараас хойш 16 дүүрэгт өвчлөл бүртгэгдэж, одоогийн байдлаар 1139 хүн өвчилж, 8 хүн нас барсан байна. Лабораторийн шинжилгээгээр Vibrio Cholera, serotype Ogawa илэрсэн байна.

Дэгдэлтийн судалгаа хийж, эрсдэлийн харилцаа холбоог идэвхжүүлэн ажиллаж байна. Эрсдэлийн үнэлгээний дүнгээр “бага” зэргийн эрсдэлтэй гэж үнэлсэн байна.

Эх сурвалж: ДЭМБ

Шувууны томуу өвчин, Бутан улсад:

Бутан улсад шувууны томуугийн H5N1 вируст халдварын дэгдэлт бүртгэгдэж, 36 шувуу өвчилж үхсэн байна. Голомтод  хязгаарлалтын дэглэм тогтоож, устгал,  халдваргүйтгэлийн арга хэмжээг авч байна.

Эх сурвалж: ДЭАМБ

Амьтны галзуу өвчин:

Малайз улсын Кучинг хотын цэцэрлэгт хүрээлэнд галзуу өвчнөөр муур өвчилсөн байна.  Хязгаарлалтын дэглэм тогтоож, муурыг вакцинжуулж байна.

Эх сурвалж: ДЭАМБ

 

Холбоотой мэдээ, мэдээлэл