Геронтологийн үндэсний төв

Геронтологийн үндэсний төв


Амбулаторийн тусламж үйлчилгээ

Геронтологийн үндэсний төв нь харьяалал харгалзахгүй тэтгэврийн насны хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд үйлчлүүлэгч үйлчлүүлэхдээ ажлын өдрүүдээр 8.30 – 16.00 цагийн хооронд үйлчлүүлнэ.

Үзлэгийн төрлүүд:

  • Настны эмчийн үзлэг
  • Зүрх судасны кабинетийн үзлэг
  • Мэдрэлийн кабинетийн үзлэг
  • Уламжлалтын кабинетийн үзлэг, өдрийн эмчилгээ
  • Сэргээн засах кабинетийн үзлэг, өдрийн эмчилгээ
  • Арьс харшлын кабинетийн үзлэг

Оношлогооны төрлүүд:

  • Хэвлийн хэт авиа
  • Тархины судасны бичлэг - Мягмар, Пүрэв гаригт
  • Ясны нягтрал тодорхойлох
  • Зүрхний цахилгаан бичлэг
  • Холтер мониторинг – шаардлагатай хүнд Мягмар, Пүрэв гариг үдээс хойш
  • Захын судасны глюкоз тодорхойлох

Цаг товлох үйлчилгээний талаарх мэдээлэл:

  • Амбулатороор үйлчлүүлэхдээ эмчид үзүүлэх товлолт цагийг үйлчлүүлэгч өглөө 8.00 цагаас эхлэн эрүүл мэндийн лавлагаа, мэдээллийн ажилтнаас авна.
  • Үйлчлүүлэгч дараах материалыг биедээ авч ирэх:
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
  • Амбулаторийн карт
  • Иргэний үнэмлэх
  • Эрүүл мэндийн 4 болон 5 дугаар бүлгийн хэвтрийн, хүнд өвчтэй настанд олон мэргэжлийн багийн гэрийн тусламж үйлчилгээний талаарх мэдээллийг дараах утсаар лавлаж, цаг товлох үйлчилгээг авна уу. Утас: 11-350-804

 

Эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээний талаар тодруулга мэдээлэл, санал, хүсэлт авах утасны дугаар: 11-305-802

Холбоотой мэдээ, мэдээлэл