ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТCИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2018.03.12/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТCИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2018.03.12/


Улсын хэмжээнд:

Химийн шалтгаант үйл явдал:

  • Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр сургуулийн мөнгөн ус асгарсантай холбоотой тус сургуулийн 2д, 4ж ангийн 73 сурагч, 3 багш, ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулахад 40 хүүхдэд эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн. Өвчтнүүдэд толгой өвдөх, туурах, ханиалгах, арьсан дээр тууралт гарах, загатнах зэрэг шинж тэмдэг зонхилон илэрсэн. Өвчтнүүдийн биеийн байдал хөнгөн учир гэрээр эмчилгээ хийгдэж байна. 86 хүнээс шээсний сорьц авч, НЭМҮТ-рүү хүргүүлсэн.
  • Тархвар судлалын судалгаа үргэлжилж байна.
  • ЭМЯ-ны Ерөнхий мэргэжилтэн С.Юндэн доктор маргаашийн онгоцоор Увс аймаг руу явна.  

 Эх сурвалж: Увс аймгийн ЭМГ

Халдварт өвчний тандалт:

  • 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар ХӨСҮТ-д 138 хүн хандсан нь өнгөрсөн оны мөн үеэс 24 тохиолдлоор их байна.
  • Өвчтнүүдийн 73 хувь нь онош батлагдсанаас 35 хувь нь эмнэлэгт хэвтсэн байна.
  • Онош батлагдсан тохиолдлуудын 71 хувийг гэдэсний халдвар эзэлж байгаагаас цусан суулга, гар-хөл-амны өвчин зонхилж байна. Амьсгалын замын халдвараас салхинцэцэг, улаан эсэргэнэ, розеола өвчин зонхилж байна.

ХӨСҮТ-д хандсан өвчтнүүдий байдал, бодит тоогоор, өдрөөр

Эх сурвалж:ХӨСҮТ

Олон улсын хэмжээнд:

Хүний Коронавируст халдвар:

Саудын Араб улсад хүний Коронавируст халдварын 20 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 9 хүн нас барсан байна. Дэлхий дахинд одоогоор 2143 лабораториор батлагдсан тохиолдол мэдээлэгдэж, 750 хүн нас барсан байна.  

Эх сурвалж:ДЭМБ

 

Холбоотой мэдээ, мэдээлэл