ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТCИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2018.03.09/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТCИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2018.03.09/


Улсын хэмжээнд:

Химийн шалтгаант хордлого:

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг алтны уурхай 3 ажилчин химийн бодисод хордсоны улмаас аймгийн НЭ-т  хэвтсэн. Уг өвчтнүүд уурхайдаа цианит натри асгарах үед эрсдэлд өртсөн өгүүлэмжтэй. Өвчтнүүдийн  биеийн байдал  харьцангуй тогтворжиж, ХЯТҮТ-д шилжин эмчлэгдэж байна.

Эх сурвалж: БХ аймгийн ЭМГ

Химийн шалтгаант үйл явдал:

Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр сургуулийн 206 тоотод мөнгөн ус асгарч, аймгийн Онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага ажиллаж, 0.6гр мөнгөн ус соруулж авсан. Үйл явдалтай холбоотой хордлогод өртсөн хүний мэдээлэл байхгүй байна.

 Эх сурвалж: ОБЕГ

Томуу, томуу төст өвчин:

  •  Өнгөрсөн 7 хоногт улсын хэмжээнд амбулаторийн үзлэгийн 4.5 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж, өнгөрсөн 7 хоногоос 1.6 хувиар, сүүлийн 3 жилийн дундажаас 2.9 хувиар тус тус бага байна.
  • Аймгуудад амбулаторийн үзлэгийн 5 хувийг ТТӨ өвчин эзэлж, өмнөх 7 хоногоос 2 хувь, сүүлийн 3 жилийн дундажаас 1.8 хувиар тус тус бага байна.
  • Вирус судлалын тандалтаар амьсгалын замын синцитиаль вирус, риновирус, коронавирус, аденовирус, хүний метапневмовирус тус тус эргэлтэд байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Орны ачаалал, Нийслэлд:

Нийслэлийн эмнэлгүүдийн 869 хүүхдийн орон дээр 978 хүүхэд хэвтэн эмчлэгдэж орны ачаалал 13 хувь (109)-иар хэтэрсэн байна. Орны зохицуулалт хийгдэж, коридорт хэвтэн эмчлэгдэж байгаа хүүхэд байхгүй байна.

Эх сурвалж: НЭМГ

Халдварт өвчний тандалтын мэдээлэл:

  • Халдварт өвчий тандалтын хам шинжээр 72 хувийг цочмог халууралт, цэврүүт тууралтат өвчний хамшинж зонхилж, өмнөх 7 хоногоос 125 тохиолдлоор их байна.
  • Улаанбурхан өвчний сэжигтэй 20 тохиолдол мэдээлэгдсэн ч лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

Эх сурвалж:ХӨСҮТ

Хордлогын мэдээлэл:

Өнгөрсөн 7 хоногт ХЯТҮТ-д 8 хүн хандсанаас 13 нь хэвтэн эмчлэгдсэн байна. Эмийн бодисын хордлогод 6, угаарын хийн хордлогоор  8, химийн бодисын хордлогод 6, архины хордлогын улмаас нэг хүн хандаж, тусламж авчээ.

Эх сурвалж: НЭМҮТ

Олон улсын хэмжээнд:

Хүний Коронавируст халдвар:

Оман улсад хүний Коронавируст халдварын 1 тохиолдол мэдээлэгджээ. Тохиолдлын дагуу тандалт судалгаа хийж, хавьтлыг илрүүлэх, мэдээлэл сурталчилгааны ажил хийгдэж байна. Лабораторийн шинжилгээгээр 2144 тохиолдол мэдээлэгдэж,  750 хүн нас барсан байна.

Эх сурвалж: ДЭМБ

 

Холбоотой мэдээ, мэдээлэл