
Улсын хэмжээнд:
Халдварт өвчний тандалтын мэдээлэл:
3 дугаар сарын 4-ний өдрийн байдлаар ХӨСҮТ-д 87 өвчтөн хандсан нь өнгөрсөн оны мөн үеэс 8 тохиолдлоор их байна. Хандагсадын 77 хувь нь онош батлагдсанаас 40 хувь нь эмнэлэгт хэвтэж, 59 хувь нь гэрээр зөвлөгөө өгчээ. Онош батлагдсан тохиолдлуудын 40% амьсгалын замын халдвар, үүнээс 44% нь розеола, 30% нь салхинцэцэг, 15% нь гахайн хавдар, 11% нь улаан эсэргэнэ өвчин эзэлж байна.
- Эх сурвалж: ХӨСҮТ
Мал, амьтны халдварт өвчин:
- Өвөрхангай аймгийн Төгрөг, Завхан аймгийн Тосонцэнгэл сумдад мал, амьтны галзуу өвчин бүртгэгдэж, голомтод хязгаарлалтын дэглэм тогтоож, голомтын хүрээний малыг вакцинжуулах арга хэмжээг авч байна.
- Архангай аймгийн Хотонт, Өгийнуур, Дорноговь аймгийн Улаанбадрах, Булган аймгийн Орхон сумдад малын шүлхий өвчин гарч, хязгаарлалтын дэглэм тогтоон, хариу арга хэмжээг зохион байгуулж байна. МЭҮГ болон Булган аймгийн ЭМГ-ын даргатай утсаар холбогдож, зөвлөмж өглөө.
Эх сурвалж: ЗӨСҮТ
Олон улсын хэмжээнд:
Африкт хуурамч антибиотик худалдаалсан тухай сэрэмжлүүлэг:
ДЭМБ-аас хуурамч бараа бүтээгдэхүүний нөлөөлөлд өртөж болзошгүй улс орнуудад дараах хуурамч эмийг худалдан авахаас сэргийлж, сэрэмжүүлэг өгч байна.