ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТCИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/03.06/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТCИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/03.06/


Улсын хэмжээнд:

Томуу, томуу төст өвчин:

Нийслэлийн хэмжээнд 76179  хүн амбулаториор үзүүлсэний 3.8% (2911)-ийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногийн үзүүлэлтээс 1%-иар, өнгөрсөн оны мөн үеэс 0.4%-иар тус тус бага байна.

Эх сурвалж: НЭМГ

Малын галзуу өвчин:

Хөвсгөл аймгийн Мөрөн, Цэцэрлэг суманд малын галзуу өвчин бүртгэгдэж, хязгаарлалтын дэглэм тогтоож, өвчилсөн малыг устган, вакцинжуулалт хийгдэж байна.

Эх сурвалж: ЗӨСҮТ, ОБЕГ

Халдварт өвчний тандалт:

  • 2018 оны 3 дугаар сарын 05-ны байдлаар 98 өвчтөн ХӨСҮТ-д хандсан нь өмнөх оны мөн үеэс (n=131) 33 тохиолдлоор бага, 22 хүн эмнэлэгт хэвтэж, 35 хүн гэрээр зөвлөлгөө авч, өрхийн эмчийн хяналтад орсон.
  • Онош батлагдсан тохиолдлуудын 39 хувийг амьсгалын замын халдвар, 54 хувийг гэдэсний халдвар, 7 хувийг бусад халдвар эзэлж байна.
  • 7 нь розеола, 7 улаан эсэргэнэ, 6 нь салхинцэцэг өвчин байна.

Олон улсын хэмжээнд:

Халдварт өвчний дэгдэлт, НЭМ-ийн онцгой байдлын талаар албан сувгаар мэдээлэгдээгүй байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл