ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТCИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2018.03.02/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТCИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ/2018.03.02/


Улсын хэмжээнд:

Орны ачаалал, Нийслэлд:

  • Нийслэлийн эмнэлгүүдийн 869 хүүхдийн орон дээр 1040 хүүхэд хэвтэн эмчлэгдэж, орны ачаалал 171 хүүхэд буюу 19 хувиар хэтэрсэн байна. Хан-Уул дүүрэгт 65, Баянзүрх дүүрэгт 47, Багануур дүүрэгт 32 хувиар хэтэрсэн байна. Нэмэлт орны зохицуулалт хийгдэж, тусламж үйлчилгээ үзүүлж байна.
  • Өнгөрсөн оны мөн үед 789 хүүхдийн орон дээр 547 хүүхэд хэвтэн эмчлэгдэж, орны ачаалал бага байсан байна.

Эх сурвалж:НЭМГ

 

Халдварт өвчний тандалтын мэдээлэл:

  • Өнгөрсөн 7 хоногт халдварт өвчний тандалтаар цочмог халууралт цэврүүт тууралтат өвчин 60 хувийг эзэлж, өмнөх 7 хоногоос 89 тохиолдлоор нэмэгдсэн байна.
  • 3 дугаар сарын 01-ний өдөр тус төвд  72 өвчтөн хандсан нь өнгөрсөн оны мөн үетэй адил түвшинд байна.
  • Нийт хандсан тохиолдлуудын 53% нь онош батлагдсанаас 29% нь эмнэлэгт хэвтэж, 71% гэрээр зөвлөгөө авч, өрхийн эмчийн хяналтад орсон. 18 хувийг амьсгалын замын халдвар эзэлж байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

 

Осол, гэмтлийн мэдээлэл:

Өнгөрсөн 7 хоногт ГССҮТ-д 1729 хүн хандсан нь өнгөрсөн 7 хоногоос 174 тохиолдлоор их байна. Хандагсадын 58 хувийг эрэгтэйчүүд, 37 хувийг 0-18 насны хүүхэд эзэлж байна. Шалтгааны хувьд уналт 6,5 хувиар нэмэгджээ

Эх сурвалж: ГССҮТ

ХЯТТ-ын мэдээлэл:

2 дугаар сарын 22-оос 3 дугаар сарын 01-ний өдрүүдэд 16 хүн хандсанаас 8 нь хэвтэн эмчлэгдсэн. Угаарын хийн хордлогоор 8, химийн бодисын хордлогоор 4, архины хордлогоор нэг хүн хандаж, тусламж авчээ.

Эх сурвалж: ГССҮТ

Олон улсын хэмжээнд:

Халдварт өвчний дэгдэлт, Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын талаар албан сувгаар мэдээлэгдээгүй байна.

Цахим хурлын шийдвэр:

ЗӨСҮТ-ийн ШУН-д:

  1. Хачгаар дамжих халдварт өвчнөөс сэргийлэх мэдээлэл сурталчилгааны ажлыг эхлүүлэх;
  1. Шүлхий өвчний үед эрүүл мэндийн салбараас авах арга хэмжээний зааврыг шинэчлэх;

ХӨСҮТ-ийн ШУН-д:

  1. Салхинцэцэг өвчний эрсдэлийн үнэлгээ хийх, зөвлөмж гаргах

НЭМҮТ-ийн ШУН-д:

Баян-Өлгий аймагт угаарын хийн хордлогын авах арга хэмжээг сайжруулах чиглэлээр ажилласан ажлын тайлан, зөвлөмжийг орон нутагт хүргүүлэх, зөвлөмжийн биелэлтийг эргэн мэдээлэх.

Холбоотой мэдээ, мэдээлэл