
Улсын хэмжээнд:
Халдварт өвчин :
- 2018-02-28-ны өдрийн байдлаар 83 өвчтөн хандсан нь өмнөх оны мөн үеэс (n=60) 23 тохиолдлоор их байна.
- Нийт тохиолдлын 48.2% (n=40) нь онош батлагдсанаас 52.5% (n=21) эмнэлэгт хэвтсэн, 47.5%(n=19) гэрээр зөвлөгөө авч, өрхийн эмчийн хяналтад орсон байна.
- Онош батлагдсан тохиолдлын 37.5%(n=15) амьсгалын замын, 62.5%(n=25) гэдэсний халдвар байна. Амьсгалын замын халдвараас салхинцэцэг, розеола, гэдэсний халдвараас, гар хөл амны өвчин, цусан суулга өвчний улмаас эмнэлэгт хандсан байна.
Эх сурвалж: ХӨСҮТ
Олон улсын хэмжээнд:
Шар чичрэг: Бразил
Тус улсын Рио де Жанейро, Сао Пауло, Минас Герайс мужуудад шар чичрэгийн батлагдсан нэмэгдсэн байна. 2018 оны 2 сарын 16-ны байдлаар 464 тохиолдол бүртгэгдэж, 154 хүн нас баржээ. Тандалт судалгаа үргэлжилж байгаа бөгөөд Бразил улсад аялах зорчигчдод мэдээлэл өгч ажиллах талаар мэдээлэл өгсөн байна.
Эх сурвалж: ДЭМБ