ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2018.02.27/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2018.02.27/


Улсын хэмжээнд:

Томуу, томуу төст өвчин, орны ачаалал, Нийслэлд:

  • Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгийн 4.8 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж, өнгөрсөн 7 хоногоос 0.4 хувиар их, өнгөрсөн оны мөн үеэс  0.3 хувиар бага байна. Нийт өвчлөгсдийн 40.7%-ийг 0-1, 25.3%-ийг 2-4, 14.7 -ийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байна.
  • Нийслэлийн эмнэлгүүдэд 869 хүүхдийн орон дээр 1016 хүүхэд хэвтэн эмчлэгдэж байна. Орны ачаалал 14 хувиар (147) хэтэрсэн үзүүлэлттэй байна. ХУНЭ-т 51, БЗДНЭ-т 42, БНЭМТ-д 35 хувиар тус тус хэтэрчээ. Ор зохицуулалтын арга хэмжээ авч байна.

Эх сурвалж: НЭМГ

Дэлхий дахинд:

Шувууны томуу, Вьетнам улсад:

Тус улсад шувууны аж ахуйд 3200 шувуу өвчинд өртөж 1200 шувуу үхсэн байна.

Голомтод хязгаарлалтын дэглэм тогтоож, хариу арга хэмжээг эрчимжүүлэн ажиллаж байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл