ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2018.02.26/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2018.02.26/


Улсын хэмжээнд:

Осол, гэмтлийн мэдээлэл:

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруунсайхан багийн “Сайжрах” гэдэг газарт Даланзадгад хотоос Баяндалай сумын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин осолд орж, 1 хүн нас барж, 3 хүн гэмтсэн байна. 1 хүний биеийн байдал хүнд, ГССҮТ-д хүргэгдсэн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Архины шалтгаант хордлого:

Чингэлтэй дүүрэгт айлд бэр гуйхаар очсон 5 хүний 3  нь архины хордлогод орж, 2 нь СХД-ийн ЭМТ-д эрчимт эмчилгээнд орсон. Одоогоор өвчтнүүдийн биеийн байдал сайжирч байна.  Архины үлдэгдэлийг МХЕГ-ын лабораторид шинжилж байна.

Эх сурвалж: СХД-ийн ЭМТ

Халдварт өвчний тандалтын мэдээлэл:

  • 2018 оны 2 дугаар сарын 25-ны байдлаар ХӨСҮТ-д 76 өвчтөн хандсан нь өмнөх оны мөн үеэс (n=55) 21 тохиолдлоор их байна. Хандсан тохиолдлуудын 75% нь онош батлагдсанаас 28% нь эмнэлэгт хэвтсэн, 72% нь гэрээр зөвлөлгөө авч, өрхийн эмчийн хяналтад орсон.
  • Онош батлагдсан тохиолдлуудын 37%-ийг амьсгалын замын халдвар, 63%-ийг гэдэсний халдвар байна. Амьсгалын замын халдварын 67%-ийг  салхинцэцэг өвчин эзэлж байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Дэлхий дахинд:

Норовирусын халдвар:

Дэлхийн эрүүл  мэндийн байгууллагын мэдээллээр БНСУ-ын Пёнчан хотын өвлийн олимпын хотхонд 312 хүн норовирусын халдвараар өвчилсөн болох нь лабораториор батлагдсан байна.  Иймээс БНСУ-д зорчих болон тус улсаас ирж буй зорчигчдод уг халдварын талаар мэдээлэл сурталчилгаа хийх, ялангуяа олимпод оролцсон тамирчид, тэдний хөгжөөн дэмжигчдэд тавих эрүүл мэндийн хяналтыг сайжруулах талаар зөвлөмжийг МХЕГ-т хүргүүллээ.

Шувууны томуу өвчин, БНХАУ-д:

Тус улсад шувууны томуугийн А(H7N9) вируст халдварын хүний өвчний лабораториор батлагдсан 1 тохиолдол мэдээлэгдсэн. 59 настай, эмэгтэй, шувуутай харьцсан өгүүлэмжтэй. Дэлхий дахинд 1567 лабораториор батлагдсан тохиолдол мэдээлэгдээд байна. Тус улсаас тандалтыг өргөжүүлж, хариу арга хэмжээг эрчимжүүлэн ажиллаж байна.

Эх сурвалж: ДЭМБ

Холбоотой мэдээ, мэдээлэл