“Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар гемодиализийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хязгаарлагдмал тендер

“Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар гемодиализийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хязгаарлагдмал тендер


 

Огноо: 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр

 

            Тендер шалгаруулалтын нэр: “Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар гемодиализийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх”  гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хязгаарлагдмал тендер

           

            Тендерийн дугаар: ЭМЯ-2018/D-02

 

  1. Эрүүл мэндийн яам нь эрх бүхий тендерт оролцогчдыг “Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар гемодиализийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх” 25 багц /25 гемодиализийн аппаратын үйлчилгээ/ бүхий үйлчилгээ үзүүлэх битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
  2. Тендерийн баримт бичгийн иж бүрдэлийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 50 000 /тавин мянган/ төгрөгөөр Эрүүл мэндийн яамны Төрийн сан 100900020001 тоот дансанд тушаан  худалдан авч болно.
  3. Тендерт оролцогч нь төв эмнэлэг, нэгдсэн эмнэлэг болон гемодиализ эмчилгээний үйлчилгээ эрхлэх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй байна.
  4. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба тендерт санал болгож буй үнийн дүнгийн 1 хувиар тендерийн баталгааг ирүүлнэ. Тендерийг 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 10.00 цагаас өмнө Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын 209 тоот өрөөнд битүүмжлэн ирүүлэх бөгөөд тендерийн нээлтийг 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 10.30 цагт нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан нийтийн өмнө нээнэ.

                 Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

     Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорхи хаягаар авч болно.

 

Засгийн газрын VIII байр, Олимпийн гудамж - 2,

Сүхбаатар дүүрэг 14210, Эрүүл мэндийн яам,

209 тоот, Эмнэлгийн тусламжийн газрын мэргэшсэн тусламж хариуцсан  мэргэжилтэн, Утас: 51-263848

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл