ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2018.02.22/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2018.02.22/


Улсын хэмжээнд:      

Томуу, томуу төст өвчин:

  • Тархвар судлалын 7 дугаар долоо хоногт амбулаторийн үзлэгийн 6,3 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж, өнгөрсөн 7 хоногоос 1.1 хувь, сүүлийн 3 жилийн дундажаас 0,7 хувиар бага байна.

  • Аймгуудад амбулаторийн үзлэгийн 7.6 хувийг ТТӨ эзэлж, өмнөх 7 долоо хоногоос 1.5 хувь, сүүлийн 3 жилийн дунджаас 0.4хувиар тус бүр их байна. Увс аймагт 14, Төв аймагт 13.6, Завхан аймагт 11.2, Говь-Алтай аймагт 11.1, Баян-Өлгий, Өвөрхангай аймагт 10 хувийг тус тус эзэлж байна.
  • Лабораторийн тандалтаар A (H1N1)pdm09, В вирус, амьсгалын замын синцитиаль вирус, риновирус, метапневмовирус тус тус эргэлтэд байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Дэлхий дахинд:

Томуу, томуу төст өвчин, Дэлхий дахинд:

БНХАУ-д томуу, томуу төст өвчний тархалт хэвээр байгаа бөгөөд  A(H1N1)pdm09 ,  В вирус давамгайлан эргэлтэд байна. Хонг-Конгод томуугийн улмаас эмнэлэгт хандагсадын тоо өндөр хэвээр, В вирус давамгайлж байна. БНСУ-д В вирус эргэлтэд байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Холбоотой мэдээ, мэдээлэл