ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2018.02.21/

ТАНДАЛТ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ /2018.02.21/


Улсын хэмжээнд:

Газар хөдлөлт:

Увс аймгийн Бөхмөрөн сумын төвөөс хойд зүгт 24 км-т 2 дугаар сарын 21-ний өдрийн 04:02 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Газар хөдлөлтийн улмаас учирсан хохирол байхгүй, ард иргэдэд мэдрэгдээгүй байна.

Эх сурвалж: ОБЕГ

Томуу, томуу төст өвчин, орны ачаалал, Нийслэлд:

  • Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 4.4 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногоос 0.3 хувиар их, өнгөрсөн оны мөн үеэс 0.6 хувиар бага байна. Нийт өвчлөгсдийн 39%-ийг 0-1 нас, 25%-ийг 2-4, 16%-ийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байна. Хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын 28%-ийг  томуу, томуу төст өвчин эзэлж байна.
  • Нийслэлийн эмнэлгүүдийн 869 хүүхдийн орон дээр 654 хүүхэд хэвтэн эмчлэгдэж, орны ачаалал хэвийн байна.

 Эх сурвалж: НЭМГ

Халдварт өвчний тандалтын мэдээлэл:

  • 2 дугаар сарын 20-ны байдлаар ХӨСҮТ-д 56 өвчтөн хандсан нь өмнөх оны мөн үеэс 20 тохиолдлоор бага байна.
  • Хандсан тохиолдлуудын 75% нь онош батлагдсанаас 48% нь эмнэлэгт хэвтсэн, 52% нь гэрээр зөвлөлгөө авч, өрхийн эмчийн хяналтад орсон байна.
  • Онош батлагдсан тохиолдлуудын 43% нь амьсгалын замын халдвар, 52% гэдэсний халдвар, 4.8% бусад халдвар байна. Амьсгалын замын халдварын 61%-ийг  салхинцэцэг өвчин эзэлж байна.

ХӨСҮТ-д хандсан тохиолдол, бодит тоогоор, өдрөөр

Эх сурвалж: ХӨСҮТ

Мал, амьтны өвчлөл:

  • Өнөөдрийн байдлаар 9 аймгийн 15 суманд шүлхий өвчний улмаас хязгаарлалтын дэглэм тогтоон, хариу арга хэмжээг авч ажиллаж байна.
  • Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Орхон аймгийн Жаргалант, Төв аймгийн Эрдэнэсант сумдад малын шүлхий өвчин шинээр бүртгэгдсэн байна.
  • Мал, амьтны галзуу өвчин
  • Өвөрхангай аймаг, Баруунбаян-Улаан сум Хөөвөр багт малчин “А”-ийн нохой “Галзуу” өвчнөөр өвчилсөн байна. Тус сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоож,  өвчилсөн 2 нохойг устгаж, 700 м2 талбайд халдваргүйтгэл хийсэн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Дэлхий дахинд:

Норавирусын халдварын тухай:

Өмнөд Солонгосын Пёнчан хотноо болж байгаа өвлийн  спортын их наадмын үеэр 294 хүн норавирусын халдвар авсан ба 8 хүн лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.

Эх сурвалж: ДЭМБ

Галзуу өвчин, Казахстан улсад:

Тус улсын Мангшлик дүүрэгт мал, зэрлэг амьтны галзуу өвчин бүртгэгдэж, 5 амьтан өвчилж, 7963 амьтан өртөмхий байсан байна.  Тухайн газарт хязгаарлалтын дэглэм тогтоож, илрүүлэг, зэрлэг амьтдын тандалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Эх сурвалж: ДАЭМБ

Холбоотой мэдээ, мэдээлэл